Бусдын эрхэнд жаргаснаас өөрийн эрхээр зов
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙН ДОР Монголын нэгэн онцлог намайг гайхшируулдаг. Улс төрийн сөрөг хүчнүүд бие бие рүүгээ бүдүүлгээр дайрахын оронд егөж түншсэн байдлыг чухалчилдаг. Яаралтай, огцом үйлдэл шаардсан нөхцөлд монголчууд ноён нуруутай, хүлээцтэй ханддаг шүү дээ.  
"Бусдын эрхэнд жаргаснаас өөрийн эрхээр зов" цааш унших »
Улс төр хамгийн бохир орчин гэвэл би санал нийлэхгүй
Ярилцсан Б.Туяацэцэг Монгол Улсын шинэхэн Ерөнхий сайд Санжаагийн Баяртай уулзаж ярилцлаа. Бидний ярилцлага Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, цаашдын үйл ажиллагаа, бодлого, зорилт гэх мэт "хүнд" сэдвээс холуур өрнөв. С.Баяр гэж хэн юм бэ? Түүний бодол хүсэл, хувь хүнийх нь мөн чанар, дотоод ертөнцийг бага боловч нээн харж, өдгөө хүртэл туулсан амьдралтай нь танилцахыг хичээсэн юм. Улстөрч, намын дарга, Ерөнхий сайд С.Баярын улс төргүй эгэл иргэний амьдралын будаггүй үнэн уншигчдад маань сонирхолтой байх болтугай. УЛС ТӨР ХАМГИЙН БОХИР ОРЧИН ГЭВЭЛ БИ САНАЛ НИЙЛЭХГҮЙ  
"Улс төр хамгийн бохир орчин гэвэл би санал нийлэхгүй" цааш унших »
8 жилийн өмнө С.Баяр юу бодож байсан бэ?
Үндэсний тойм сэтгүүл дээр С.Баярын Монгол улсаас ОХУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар явахаасаа өмнө өгсөн ярилцлага гарсан байсныг орууллаа. Цаг хугацааны хувьд 2000 юмуу 2001 оны ярилцлага бололтой. Төрсний гэрчилгээний Өлзийбаяр нэр маань цэцэрлэгт Баяр болчихсон Ярилцсан Б.Ганчимэг Таны ээж нэртэй эрдэмтэн хүн. Түүний ганц хүүгээ хэрхэн өсгөж хүмүүжүүлсэн тухайгаа дурсан ярьсан сонирхолтой баримтууд байдаг. Та бага насныхаа тухай ярьж өгөхгүй юу. Мэдээж хотын хүүхэд байх?
"8 жилийн өмнө С.Баяр юу бодож байсан бэ?" цааш унших »
Энэ ер нь юу болоод байнаа.

Миний блогт орж байгаа хүмүүсийн ихэнх нь АН, Ц.Элбэгдоржийг дэмжээд байна уу?

Үгүй юмаа. Тоолвол 4 IP хаягнаас л Баяр, МАХН-ыг муулж, Элбэгдорж,  АН-ыг магтсан сэтгэгдэл бөөн бөөнөөрөө орж ирээд байх юм. Зарим нь бүүр миний блог дээр нийтлэл тавьж байгаа юм л шиг урт урт сэтгэгдэл тавиад байх.

Тэр 4 IP хаягнаас бичсэн сэтгэгдэлийг устгаад байх хэцүү. Интернэт кафе ч юмуу их олон хүн интернэтэд ордог газар байж магадгүй. Устгахгүй байхаар сэтгэгдэл хүмүүсийн ерөнхий хандалгыг илэрхийлж чадахгүй болох гээд. Яах вэ? Таминээ. Саналаа бичээч.

Нэг хүн ингэсэн байх юм.

Ер нь бай шдээ. Нэр санал хэлэхэд энэ блог оо зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл үлдээдэг болвол яасын...

С.Баярын уриалгыг Ц.Элбэгдорж хүлээн авчээ.

С.Баяр МҮОНРТ-ийн нүүр тулсан ярилцлага нэвтрүүлэгт оролцож байхдаа Ц.Элбэгдоржийг халз мэтгэлцээнд уриалан дуудсан. Ц.Элбэгдорж өмнө нь мад тавиулсан ч гэсэн дагаа нэхэхээр шийдсэн байна.

Шинэ Ерөнхий сайд хэн нь болох вэ? гэсэн асуултын хариу пүрэв гаригын 23.00 цагт МҮОНРТ-ээр шууд цацагдах халз мэтгэлцээнээр шийдэгдэх бололтой.

Бичлэгийг нь блог дээрээ байрлуулах болно.

(Нийт: 27)