С.Баяр, Ц.Элбэгдорж хоёрын халз ярилцлага №1

Баяр, Элбэгдорж хоёрын ярилцлагыг дээхнэ нэг үзээд "Баяр ямар мундаг хүн бэ? Хөөрхий муу Элбэгээг хаашаа ч гаргахгүй байна даа" хэмээн найз нөхөдтэйгээ буу халж билээ. Тэр ярилцлага санаад ороод олж авахаар нэлээд сураглаж, хөдөлмөр зарцуулж байж та бүхэндээ хүргэж байна. Хэн нь илүүг өөрсдөө үзээд дүгнэлтээ хийнэ биз ээ.

Хэтэрхий том файл болохоор олон хуваалаа.

1-р хэсэг

(Энэ хэсэг зарим хүнд хэтэрхий том хэмжээтэй байна гээд уншигдахгүй байна. 1-р хэсгийг 2 хуваалаа. Үзэж чадаагүй хүмүүс үзээрэй)

2-р хэсэг

3-р хэсэг

4-р хэсэг

5-р хэсэг

Нийтдээ бараг 3 цагийн нэвтрүүлэг байна. Үлдсэнийг нь удахгүй оруулна.

С.Баяр, Ц.Элбэгдорж хоёрын халз ярилцлага №2

Баяр, Элбэгдорж хоёрын ярилцлагын дараагийн хэсэг. Хэн нь илүүг өөрсдөө үзээд дүгнэлтээ хийнэ биз ээ. Хэтэрхий том файл болохоор олон хуваалаа.

6-р хэсэг

7-р хэсэг

8-р хэсэг

Үлдсэнийг нь удахгүй оруулна.

Монгол телевизийн “Нүүр тулсан ярилцлага” нэвтрүүлэгт Ерөнхий сайд С.Баяр оролцлоо -2

Ерөнхий сайд С.Баярын оролцсон Монгол телевизийн “Нүүр тулсан ярилцлага” нэвтрүүлэгийн сүүлийн хэсэг

4-р хэсэг

5-р хэсэг

6-р хэсэг

Монгол телевизийн “Нүүр тулсан ярилцлага” нэвтрүүлэгт Ерөнхий сайд С.Баяр оролцлоо

Өчигдөр орой Монгол телевизийн “Нүүр тулсан ярилцлага” нэвтрүүлэгт Ерөнхий сайд С.Баяр оролцож олон санаа авууштай, бодууштай зүйл ярьлаа. Энэ бичлэгийг ТВ картаар бичээд авчихсан чинь хэтэрхий том юмаа. Тэгээд бичлэгийг олон жижиг хувааж, интернэтэд тавихад бас хөөрхөн цаг орсон шүү. За ингээд та бүхэндээ хүргэе. Өө нээрээ Элбэгдоржийг халз ярилцлаганд урьсан шүү.

1-р хэсэг

2-р хэсэг

3-р хэсэг

Олонхийг бvрдvvлсэн сонголт хийе

Энэ нийтлэл зөв зүйтэй санагдаад орууллаа.

Төр төр шиг байх, төрийн ажил тvмэнд хvрч төгөлдөрших ганц арга бол энэ. Д.ЗАЯА

Дөрвөн жилийн өмнөх сонгуулийг бодохоор хэлэх үг олддоггүй юм. Шоу цэнгээн өдөр алгасахгүй болж, хүүхэд бүрт 10 мянган төгрөгөөр эхэлсэн амлалт ч замбараагаа алдаж, нэр дэвшигчид сэтэрхий аяганаас эхлээд шуудай шуудайгаар нь будаа, гурил тарааж байв. Тэр байтугай Архангай аймагт тусламжийн "амоксициллин" эмийг хайрцгаар нь тарааж байсан даа. Сонгогчдод тараасан бэлэг сэлтийг нь орхиё гэхэд нэр дэвшигчид бие биеэ гүжирдэн гүтгэж нэр төрд нь эрээ цээргүй халдаж, хар пиар гэгч чухам ямар хорт зүйл болохыг олон нийт тэр үед л ойлгож эхэлсэн.

Ингэж эхэлсэн шударга бус сонгуулийн дараа хэрүүл маргаан хэдий хүртэл үргэлжилдгийг ч мэднэ. Өвөрхангай аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэг зэрэг хэд хэдэн тойрогт нэр дэвшигчид хэдэн сараар шүүхдэн санал хураалтыг дахин явуулж баахан ажил удсан. Хэвлэл, мэдээллийнхэн бид л лав намрын халуун өдрүүдэд Нийслэлийн шүүхийн гадаа хоног өнжин сууж, нэр дэвшигчдийн шүүх хурал сурвалжилдаг ажилтай. Наадмын дараа хүн бүр л амралт гээд хөдөө гадааг зорьдог бол 2004 оны сонгуулийн хэрүүл маргаан олон хүний хөлийг уяж, сонгогчдыг ёстой нэг залхаасан билээ. Ер нь сонгуулийн будлиан ямар хэцүүг тэр үед мэдэрч билээ. Хэн нь үнэн яриад, хэн нь худал яриад буй нь үл ойлгогдох бужигнаан дунд төрд гарахын тулд хэрхэн улайрч байхыг хараад ой гутаж байсан. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. 2004 оны УИХ-ын сонгуулиар бүрэлдсэн парламент сонгуулийн өдрүүд шигээ л булингартсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна.

Харамсалтай нь хоёр сар бус дөрвөн жил булингартахад төр, засаг сөхөрч байна. Сонгогчдын төрд итгэх итгэл суларч, телевизийн дэлгэцээр улс орны хөгжил, уул уурхай гээд ярих хэнийг ч болов "аа энэ муу луйварчин, худлаа ярьж байгаа юм" гэж хардаж, сэрддэг болсон нь үнэн биз дээ. Өөрөөр хэлбэл, үнэн, худал өнгөрсөн дөрвөн жилд ялгагдахгүй.

Дөрвөн жилийн өмнө МАХН, АН хоёр бараг эн тэнцүү суудал авч, хэн ч олонхи болоогүй сонгуулийн дүн мэдээ гарсны дараа "хаан сонголт" хэмээн өргөмжилж байлаа. Нээрээ л монголын ард түмэн "хаан сонголт" хийж дээ хэмээн олзуурхаж байсан удаатай. Тэнцвэртэй парламент бүрдлээ, ийм парламентын үед л улс орныхоо өмнө тулгамдсан асуудлуудаа шийдээд өгье, хэн хэндээ хяналт тавиад шударга ёс, хариуцлагыг бүрдүүлнэ гэх зэргээр сайхан зүйл ярьж, хөөрцөглөж байсан. Харин өнөөдөр яав. Юун "хаан сонголт".

Өнгөрсөн дөрвөн жилд АН завсарлага нэрийдлээр хоёр сар шахам УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулсан тайлан мэдээ байна. Мөн энэ парламентын хугацаанд хэлэлцэн батлах ёстой хуулийн төслүүдийнхээ гуравны нэгийг дараагийн парламентад үлдээлээ. Мөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар гурвантаа бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөж, төр засаг тогтворгүй гэхэд хэт тогтворгүй байлаа. АН 2000 оны сонгуулиар олж авсан дөрвөн суудлаа хэд дахин өсгөж "Эх орон ардчилал" эвсэл гэсэн сайхан нэртэй хамт олон УИХ-д орж ирсний балгаар нэг өглөө босоход нөгөөх эвсэл задарч, нэг л өглөө өндийхөд засаг солигддог болсон. "Хаан сонголт", тэнцвэртэй парламентын тухай яриа үлгэр болон хоцорчээ. Ямар нэгэн улстөрийн хүчин нь л олонхи болж, Засгийн газраа дангаараа бүрдүүлбэл ядаж төр нь тогтвортой байх бололтой. Түүнээс бус эн тэнцүү сонголт монголын төрд хэсэгтээ л зохихгүй нь. Сүүлийн үеийн монголчууд бие биеэ ойлгох, хүлээн зөвшөөрөх тэсвэр тэвчээр муутай болжээ. Ялангуяа улстөрийн хүрээнд энэ дутагдал илүүтэй илэрч байна. Өнгөрсөн парламентын хамгийн гашуун сургамж бол хүчний зүй бус харьцаа гэдгийг ухаарлаа. Тиймээс нэг нам нь 39-өөс дээш суудал авч, сөрөг хүчний орон зайг үлдээсэн парламент одоо хэрэгтэй байна. Мөн төрд мөнгөтэй бизнесмэнүүдээс илүүтэй хуульч, эдийн засагчид л хэт давамгайлах нь зохимжтой. Мөнгөтэй болчихсон юм чинь төрийн мөнгийг хумслахгүй гэсэн пиараар энэ парламентад олон бизнесмэнүүд шургалсан. Гэтэл начир дээрээ тэд чинь л харин хамгийн их мөнгөний төлөө ажиллаж, хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд яахаас ч буцахгүй аягладаг нөхөд юм байна. Энэ бол сургамж. Ямар ч байсан үүн шиг парламент Монголд дахин бүрэлдвэл сөрөг хүчин нь төрийн ажлыг сонин хачин тайлбар хийн гацаахаас өөрцгүй. Эрх баригчдад хяналт тавьж байгаа нэрийдлээр санаачилсан бүхэнд нь чөдөр болж, хийсэн болгоных нь араас шүд зуун атаархдаг өнөөдрийнх шиг сөрөг хүчин Монголд дахин хэрэггүй л болов уу. Түүнчлэн эрх баригчдын шийдэж буй асуудлууд монгол түмний эрх ашигт нийцэж, олон түмний талархлыг хүлээсээр байтал тэр эрх ашгийг зөвхөн сөрөг хүчин гэсэн өнцгөөс тээг тавьдаг АН шиг сөрөг хүчнийг олон нийт таашаахгүй байна.

Өнөө жилийн сонгуулийг гайгүй шиг болох болов уу гэж хүлээсэн. Шоу цэнгээнийг хуулиар хориглосон, нэр дэвшигчдийн сурталчилгааны материал хэмжээ хязгаартай болсон, сурталчилгааны хугацаа богиноссон, тойрог томссон учраас нэр дэвшигчид мөнгө цаас тараах зэрэг сонгуулийн бохир тоглолтууд багасна хэмээн найдаж байлаа. Гэвч урьдынхаас дутах юм алга. АН-ыхан эрээгээ алдаж, нэр дэвшигчийн нэр төрд халддаг байсан бол өнөөдөр намыг эрээ цээргүй доромжилсон сурталчилгааг явуулж байна. Яг энэ мөчид ирэх парламентын өнгө төрхөд зовинож эхэллээ. Мөнгөөр зодож гарсан хүн алдсанаа эргүүлэн авахын төлөө ажилладаг бичигдээгүй хуультай. Бас хүний нэр төрд халдаж, хар пиарын давалгаагаар гарсан хүн цаашид зангаа тавина гэж үгүй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгаа ямар хэмжээний бохир байна тэр хэмжээний бохир төр бүрэлддэг гэдгийг мэдэрлээ. Харин аль нэг улстөрийн хүч нь давамгайлж, Засгийн газраа байгуулан ажиллавал урьдахаас дээрдэх ганц алхам юм. "МАХН олонхи болохгүй бол болохгүй гэсээр олонхи болсон, харин та нар юу хийв, хэзээ уул уурхайгаа ашиглаж эхлэх гэж байна, яг хэдийд сая 500 мянган төгрөгөө өгөх вэ" гээд шалаад суухад бас нэг өөр. Түүнээс бус хэн ч олонхи биш саармаг парламентын аль улстөрийн хүчнээс нь бид өнөөдрийн энэ яриад буй амлалтыг нь нэхэх билээ. Мэдээж "бид олонхи болоогүй учраас амлалтаа гүйцэлдүүлж чадахгүй байна, sorry" гээд ам таглах нь гарцаагүй. Өнгөрсөн дөрвөн жилд МАХН жаахан илүүрхэж байж, АН-ыг аргадан байж ард түмэндээ амласан зүйлүүдээ хэрэгжүүлсэн. Харин ирэх дөрвөн жилд нөхцөл байдал огт өөр. Бид хөгжих үү, эс хөгжих үү гэсэн салаа замын уулзварт хүссэн хүсээгүй ирж байгаа. Шалгуур энэ хэрээр өндөрсөж байна гэсэн үг. МАХН олонхи болж чадвал бидний хөгжих, эс хөгжихийг тун тодорхой зааж өгнө. Төр төр шиг байх ганц найдвар бол олонхийг бүрдүүлсэн сонголтыг монголын ард түмэн хийх хэрэгтэй байна. Дараа нь хариуцлага тооцсон ч, хариуцлага нэхсэн ч хэлж ярих, барих эзэнтэй шүү дээ.

(Нийт: 27)