С.Баярыг өөр намын лидер байсан ч бид дэмжинэ

Ц.ГАНБАТ

Хүн хүнийхээ, нэг нэгнийхээ тухайд бусдад хүргэнэ гэдэг бичгийн болон бодлын соёлтой нэгэнд амаргүй. Яагаад гэвэл, бүхэл бүтэн ертөнцийг нээж өөриймсөглөж мөр холбож байгаа болохоор. Наанадаж дэврүүлчих вий, давруулчих вий хэмээх эмээх булчирхай ажилладаг. Тэгээд ч уншигч, сонгогч эрхмээ хүндэлж байгаа учир үзэг хялбар хөдөлдөггүй. Yнэн, худал; хариуцлага, дэгсдүүлэг; сэтгэл, хорслын хослолын үнэлгээ жирэлзэх нь цөөнгүй. Захиалгат, харлуулах даалгавартай бол түүн шиг хяслантай бөгөөд явцгүй өдөөлт утгагүй. Дуулгавартай байх, эсвэл мөнгө имэрснийхээ хэрээр хурууны үзүүрээр хор, ялгадсаар будах, бурах нь ёс зүйгүй хэрэг. Энд мэдлэг, боловсрол үгүйлэгдэнэ. Хүн чанар, жудаг, сэтгэл зүрх дэнслэгдэнэ.

 

Хэвлэл мэдээллийнхэн шар махаа хатталаа цэвэр үйлдэлтэй улстөрчийн эрэлд явсан даа. Нийгэм ч тийм хөдөлгөөнд байв. Тийм хүний нэгээр С.Баярыг тодруулж бүгд л авралын үгээ илгээж, итгэл найдвараа тээсэн. Бүгд л эх орон, ард түмний эрх ашгийг дээдэлсэн. Нийгмийн захиалга шударга, хариуцлагатай, юунд ч идэгдэхгүй, хэнд ч зулгаагддаггүй зүтгэлтнийг хүсэмжилсэн. Одоо юу нь буруудаж болохоо байв? Гэтэл Баяр Баяраараа байж л байдаг. Харин нэг утгын төлөө явсан үзэл бодлын илэрхийлэл салаа үзүүртэй болчихов. Бид өөрсдөө нэг л биш болчихов. Бид улстөржлөө. Улстөржилтийн сайн тал анхдагч хөрсөндөө байвал бохир биш байдаг. Намчирхлаа. Yүнээс үүдээд үнэт зүйлс гэж явсан зорилгоо тарамдлаа. Тарамдал ч гэж дээ, тарамдуулахад хөтлөгдлөө. Бид хөтлөгдөөгүй шүү. Байдгаараа л байж байна. Талцал гэгч биднийгээ туйлшруулах нь. Нөгөө л тамын тогоо руу чангаалаа. Yүнд автах уу?! С.Баяр МАХН бус өөр намын лидер байсан ч бид дэмжинэ. Хувь тохиолоор тэрбээр үзэл бодлоороо МАХН-ыг сонгож авсан нь түүний буруу яавч биш. Анхнаасаа л тийм байсан. Гэхдээ МАХН гэнэ үү, АН гэнэ үү, бусад хүчин гэнэ үү тэрбээр бүхний нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэгч болохыг нь өргөн олноороо хүлээн зөвшөөрсөн учир одоо С.Баярыг намчирхаж бид эзэгнэх, эсвэл зарим нэг нь эсэргүүцэх хөг өнгөрч. Яагаад гэвэл, тэрбээр нийт монголчуудын оюун санааны эргэлтэд ороод, бүгдээр "Монголд хэрэгтэй, юм хийх, хүсэн хүлээж, тэмүүлж буйг зохицуулах, зохион байгуулах аавын хүү" гэдэг нь үнэн болсон. Ойлгууллаа. Ойлголоо. Надад С.Баярт дулдуйдах, долигнох дотоод сэтгэл, ажил албаны заль, уруулаа дэвсэх сонирхол өчүүхэн ч үгүй. Гэхдээ түүнийг зөв таньж ойлгоосой гэсэн хүсэл эрмэлзэл харин намайг эзэмдэж байна. Yзсэн харсан маань, туршлага гэгч хуримтлагдсан бол тэр маань гогдоод байна. Нэгэн удаа "Энэ хүнд нэг үнэлүүштэй, магадгүй Баярыг Баяр л байлгах ховор чанар байдаг юм.

Өнөө үед С.Баярын адил насыг зооглосон, тэгээд бас хариуцлагатай алба хашиж байсан залуус дотор түүн шиг элдэв явцуу бүлэглэл, талцалд дулдуйдаж зан төрх, хүн чанараа арилжаагүй, аливаа хуйвалдаан, авлигад орооцолддоггүй, нэр төрөө цэвэр авч явсан улстөр, нийгмийн зүтгэлтэн тун ховор байдаг. Ийм нэгнийг "одоо эвдрэх нь өнгөрсөн нөхөр" гэдэг дээ. Тиймдээ ч тэрбээр намын дарга байх, Ерөнхий сайд байх ёс суртахууны эрхтэй. Түүний энэ чанарыг амьдралын хур туршлага, зангараг, өндөр боловсрол, тэсвэр тэвчээр зузаална. "Сайныг дагавал сарны гэрэл" гэдэг шиг ийм хүн эргэн тойрондоо эерэг энерги бүрэлдүүлж, нөөлөг нөмөр нь тааламжтай уул амьсгалыг түгээж байдаг. Yүнийг олон түмэн мэдэрч эхэллээ. Түүний санаа сэдэл, хүсэл зориг, бодол тэмүүлэл, ажил хэрэгт саад хийх явуулга цухалзаж л байна. Бүүр ч чангарна биз. Эрээ цээргүй болж ч мэднэ. Зүгээр хараад, гаслаад, гутраад суух уу, олон түмээн?! Өөрсдөд чинь итгэл төрүүлж, найдвар дэрвээж байвал дуу хоолойгоо нэгтгэ. Yйлс, үзэл санаагаа бэхжүүл. Сүслэн биширдэг төр, засаг хүртэл олны дэмжлэггүй бол хэдэн дүр эсгэгчдэд дийлддэг, чадуулдаг гашуун туршлага бишгүй байдаг юм шүү... С.Баярын дэвшүүлсэн таван төгөлдөршлийн зорилт бол ганц Баярынх, эсвэл МАХН-ынх, Засгийн газрынх биш. Нийт ард түмний капитал юм. Оюунлигийн бяд, сэтгэлийн нүнжиг, зүтгэлийн цараа Монгол орныг дэвжээх учиртай. Тэгэх ч болно" гэж бичиж байсандаа л үнэнч байна. С.Баяр өнөөдрийг хүртэл үргэлжилсэн улстөрийн соёлд эргэлт гаргасан. Алдаа, оноог дэнслээд шинэ гэгээлэг чиг шугамыг зурайлгасан. Тэрбээр зөвхөн өнөөдрийн "бүтээгдэхүүн" биш. Монголчуудын үүх түүх, шинэ соргогийн боломжит чанадыг хослуулагч. Энэ бол эх орон, ард түмний оюун санаа, сэтгэл зүйн төвлөрөл, нэр хүнд, сүр сүлдийн он цагийн илэрхийлэх дуудлага гэсэн үг. Монгол түмний лидер болох гэж зүтгэгч хэнбугай ч эх орноо буруу, зөв замнасан, ард түмнээ үе үеэр нь ялласан хандлагыг гаргах байтугай цухуйлгавал улстөрч биш шүү. Тэд хүүхэлдэй байдаг юм. Биднийг хүүхэлдэй байлгахыг хүсэгч гүрнүүдийн удирдагч нар ч хэзээ ч эх орон, ард түмнээ ялладаг юм!!! Ядахнаа үндэсний бахархлаа дээдэлдэг. Тийм тулдаа бусдад, дэлхий дахинд үнэлэгддэг юм. Бүгдээр монголчуудынхаа лидерийг үнэлэхдээ баримтлах хур үнэлэмж үүнээс эхлэлтэй байх учиртай.

Энд нэг санааг цухас талбичихъя. С.Баярыг намтай нь гэнэ үү, нийгэмтэй нь гэнэ үү хамгийн адгийн зэрэглэлд яллахыг оролдох боллоо. Даанч дээ. Гэтэл түүнийг чинь шинэ удирдагчаар гарч ирснээр өөр ангид үзэмж, үнэлэмжээр, түүнээс өргөн сэтгэлгээгээр бурууг засч, зөвийг дэвжээх хүн гээд байна ш дээ. Социологийн судалгаа улстөрчдөөс хамгийн өндөр үзүүлэлтээр шүүж, тэргүүний манлайгаар тодорсныг зарлаад байна ш дээ. Тэр болохгүй гээд үгүйсгэгч бурууд чинь Баяр хутгалдаагүй. Тиймдээ ч ёс зүй, ёс суртахууны өндөрлөгөөс ажил үйлсээ өрнүүлж байгаа. Монголын төлөө гээд архираад байгаа "том, жижиг гартнууд" энэ ялгааг ойлго!!! Өнөөдөр С.Баярыг дэмжиж байвал багийг нь дэмж гээд байгаа нь үнэн аж. Тэр эсэргүүцээд орилж чарласан, бидэндээ бол бүүр ногоон малгайтны үр сад шиг аашлагчид, дүр эсгэгчдэд ямар хийрхлээр донгодоод байгааг тэд улам ухаармаар. Тэдний их л томоор, бүхнийг мэдэгчээр, дээр нь түрэмгийлэх, тулгах учир утга аль хэдийн музейн үзмэрт залрах болчихсон байхгүй юу даа. Исч болно. Савнаасаа хэтэрчихээр зөв санааг булингартуулдаг. Тэр АН, МАХН-ын шинэхэн үеийн 20-иод жилийн түүх чинь ийм үйлдлээр бялхаж байсан юм шүү дээ. Тиймд цээж дэлдэж томрох гэвэл түүхээ эргээд хорин жилээр ухраана. Yндсэн хууль бий. Чухамдаа тэдгээр нөхдийг энэ мэт авирлах замыг чинь бид бүрэлдүүлсэн, туулсан. Даварч болохгүй. Хөгжлийг ухраах, саатуулах гээгүй бол жаахан хамжааргатай "үзэлц". Одоо ардчилагчид, болоогүй ээ, нийгмийг шинэчилнэ гээд цээжээ дэлдэгчдийг "нео"-чууд гэж эмзэглэдэг. Монголчуудаа бараантуулаад, харлуулаад авторитар, тоталитар сэтгэлгээг гайхуулаад сайхан төвшинт амьдрал авчрахгүй. Булгилах, оргилох бүхнээр амьдрал сагадаггүй юм. Сагасан бүхэн савнаасаа хальдаг. Буруу зөвдөө тулбал МАХН дандаа түүчээ байдаг, тэгсэн мөртлөө алгуурлах, сагах хоёрын заагийг дэндүү тэнцвэржүүлдэг. Энд эцсийн бүлэгт нийгэм л хожиж ирсэн юм.

Сонгуулийн халууралд автсан жишээг дурдъя. 1.5 сая төгрөг асуудал босч гэнэ. Батламж өгч байна гэнэ ээ. Батламжийг чинь бололцоо, боломжийг тооцоoлоод өгдөг эд. Баярлаж байна. Эх орныхоо эзэн гэдгээ мэдэрч байна. Луйвардаж, дайрч, давшилж, чухамдаа чин сэтгэлийг явцууралд хярманцлах хүн л хэмжээгүй, гэнэн бурж байгаа хэрэг. Амаараа дураар дургиж, бүдүүлгийнхээ хэмжээгээр ерөөс хүний төлөө юм хийх чадварт ус цацах гэсэн оролдлого юм уу даа. Yүнд боловсролтой хэмээн ойлгуулахыг оролдогч залуус амаа хөөсөртөл бурахад гутрах юм. Ард түмний сайн сайхны төлөө бус улстөржиж явцуу явж байгаагаа ойлгохгүй баатрууд болж харагдах гэж сэвэх юм. Тодрох гэж хэнэггүйтэх юм. Ерөөс үйлдэлдээ эзэн бай гэдэг сургаал бий шүү дээ! МАХН зуун мянга, таван зуун мянгын эзэн байсан биз?! Өгсөн биз?! Дээрх нь урваж шарваж, хөөсөнцөрдөж явсан нэг бандийн санааг хулгайлчихаад нэр дээрээ авчирчихаад ярдагнагч АН ичмээр. Өнөөдөр чансаагаа бод. Та нөхөд нэг сая гэж байна. Болж байна. МАХН 1.5 сая гэж байна. Бас л болж байна. Ард түмнээ гэж боддог л юм бол улстөрийн намууд эрэмгий, довтлогч, бүтээгч байх учиртай. Өнөөдрийн амлаж байгаагаас илүүтэй явах ёстой. Тийм учир хэн тооцоо судалгаатай, шинжлэх ухаантай, болно бүтнэ, болгоно гэснийг хайрцаглаад үйлдлийг хорино гэвэл инээдтэй шоу! Бид чадна. Болгоно. Илүү ч боломж гаргана. Ундаргатай үйл явц өрнөж байна. Анзааргагүй, ач холбогдолгүй өнгөрөөж боломгүй итгэлцэл бас байна. С.Баярын нүүрэн дээр МАХН иргэний санаачлага, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа биз дээ. Энэ бол шинэ үзэгдэл. С.Баяр ч, иргэний байгууллагууд ч өөрсдийн үйл ажиллагааг баталгаажуулаад ажил болгоно гэдэгт харилцан үүрэг, хариуцлага хүлээгээд байгаа биз. Нийгэм өөрчлөгдсөнийг С.Баяр харуулж, хүлээн авч, өөрөө нийгмийнхээ, Монголынхоо тасаршгүй бүрэлдэхүүн гэдгийг нотлоод байна. Энэ бол жинхэнэ ардчилсан зүтгэлтний, түүний дэвжүүлэх нийгмийн наад захын өнгө төрх.

С.Баярын улстөрд "би" гэж орж ирсэн хэсэгхэн хормыг анзаар. Зургаахан сар! Урьдын зөв зүйтэй буюу буруу бусармагийг түүнд тохоод, үүрүүлээд, нялзаагаад яах юм?! "Би" гэж гарч ирснээр нь он цагаа тоол. Их л ухаан, их л хүлцэл, их л тэмүүлэл эрмэлзлийг харна даа. Сайхан явцгаая, амьдаръя гэснийг хорьдог хүчин чинь өөрөө гаж биш үү. Болохгүй, бүтэхгүй, цаашдаа явцгүй гэдэг шүүлтүүрт өөрийгөө оруулдаг мангар ярваглал байдаг л юм байж. МАХН л арай ч тийм биш. Илүү хөгжил, илүү боломж хараад байгаа биш үү, энэ МАХН. Ард түмэнтэйгээ, ард түмнийхээ төлөө бүхнийг хийнэ. Бүхнийг харлуулсан оролдлого нийгмээ яаж дэвжээх вэ гэдэгт дандаа саад болдог. Ардчилал гэдгийг эхлүүлсэн, хуваалцсан, санааширч явдаг монголын ард түмний эд эс бөхөөгүй. Yгүйсгэлээр жолоодогдсон сэтгэлгээ, үйлдлийн төлөөлөгчид дараа дараагийн явдлыг зохицуулна гэвэл бас л үгүйсгэлд өртөнө. Ардчилсан Yндсэн хууль үйлчилж буй нийгэмд жолдоно. Энэ талаар мэтгэлцэх зүйл хуримтлагдсан байж болно. Yнэхээр санаа зовох бодлого биднийг нягтруулах учиртай. Бүхнийг мэдэгч, чадагчийн дүр хэтрүүлэг шүү!!! Бид бүгд шаналж, сайжирч, төгөлдөр байхыг л эрмэлзэж байна. Өнөөдөр нийгэмд онгиргон зангаар хандагч үнэлэмж нялхсын өвчний аяглал.

С.Баяр шударга, хариуцлагатай, хүн чанартай гэдгээрээ бусдын хүндэтгэлийг хүлээж нийгмээрээ цэгнэж үнэлэлт дүгнэлт өгч, үүн дээрээ ч нэгдэж нягтарч байна. Энэ бол асар том эрхшээл шүүлтүүрт буусан гэсэн үг. Yүний төлөө хэн нь хэн явсан гэдэг хэмжүүр улам чанга байх учиртай. Монголын нийгэм ийм үнэлэмж ирсэн гэдэг гол үр дүн!!! С.Баяр том стратегич! Түүнийг нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа нь үүнийг л хэлээд байгаа байхгүй юу.

Стратегич гэдэг чинь алсын зорилгоо ойрынхтойгоо, бүүр алхам тутмынхтайгаа нарийн тооцож явуулдаг үйл ажиллагааг хэлдэг юм!!! Тийм ухаантай хийдэг хүн байдаг юм уу гээд "стратегичаа" хоосруулахыг хүссэн хүсээгүй жижигрүүлэх оролдлого байна. Ядаж стратегичаа ойлгодоггүй бол ойлгосонгүй гээд хүлцэл өчдөг баймаар даа. Ойлговол Монголдоо төдийгүй дэлхийд гайхагдаж байна. Бидний өнөөдрийг хүртэл өнгөрүүлсэн амьдрал өөрсдийгөө аргацаах тэмцэлдээн дунд явлаа. Юу үнэн тэр үнэн. Одоо Монгол Улсаа залуурдах стратегичаа дэмж. Монголын стратегичийг хоёр том хөрш, АНУ, дэлхий тоодог юм шүү.

Сэтгэгдэлүүд:

1. lkhagii (зочин) | 2008-06-25 21:15:01
chich c bayariin ylaan fen um bna daa gej tiimel ih yhaantai um bol c.bayar ard tvmend 1.500. ugnu gej showyydahgvi baisan daa ter munguur shine emneleg neevel ard tvmend ter 1.500 ilvv heregtei chvvdee
2. Baagii (зочин) | 2008-06-25 21:17:01
Блиц
Нэр:Ц.Элбэгдорж
Хоч: Хоосон цэцэрхэгч
Олонд хvрсэн vг: Эх орон даяар 2 600 000 Чингис сэрж байна.
Сонгуулийн имиж: Арван зөв
Хэлсэн оновчтой vг:Хэлэх бол хийхийн тал нь.
Сэргээш: Алга ташилт, магтаал
Сул тал: Нам дотроо нэр хvнд нь харьцангуй унаж байгаа
Давуу тал: Хэлж байгаа vгээ олон хvнд хvргэж, олныг хошгируулж чаддаг
Дутагдал: Хувирамтгай, тогтвортой бус, урвамтгай
Шvтлэг: Бурхны шашин
Зорилго: Монголыг улсыг нураах
3. javhaa (зочин) | 2008-06-25 21:22:27
vneheer bayar darga bol mongoliin hamgiin hvchtei uls turch yum.svvliin ved bayar dargiin esreg har pr ih hiih bolloo.esreg hariu medegdel hiivil yaasan yum be.hudal zviliig 1000 helvel vnen boldog gadag shvv dee.amjilt hvsie
4. songuuli (зочин) | 2008-06-25 21:58:04
bi MAHN-iig demjdeggui gehdee. bayariig demjdeg. uneheer uls torch hun gevel bayariig l helne. Odoogiin yoronhiilogchiig bur ch demjdeggui. gadaadiin uls torchtei uulzahaaraa aisan, bie barisan baidal bainga ajiglagddag. harin Bayar bol ooroo. Tiim bolohoor chamtai sanal neg baina. bayar manai toirogt ner devssshsen bol songoh l baisan. harin ooriinhoo toirogt bol Batbayariig demjine. Gandi metiin yum hiideggui dahiad gargamaargui l baina.
5. ashita | 2008-06-25 22:01:14
Bi MAHN-iig demjdeggui, Ardchilsan uzliig demjdeg. Yalanguya ANU-iin ardchilaliig. Gehdee Bayar sain uls torch. Bayariig oor namaas garch irsen ch demjine. Gehdee MAHN-iig bishee. Uls torch huniihee huvid ih zov hun.
6. zoshin (зочин) | 2008-06-25 22:08:46
Odoogiin uniin hoorogdol Bayrtai holboogui shuu dee. Tertei tergui delhiin zah zeel tiim bolchihood, aguu ih ANU, hogjij baigaa Hyatad hurtel temtsej chadahgui baigaa shuu dee. Talhnii uniig hucheer barih gej oroldoj baina. guriliin une urid hojid baigaaguigeer nemegdsen. delhii niiteeree 2011 on hurtel ediin zasgiin hyamrald orno gej gadaadiin ediin zasagchid dugnej baigaa. Ene chin bayartai ogt holboogui.
Harin MAHN-iin taalagddagggui zuil ni amin huvia bodson avilgalchaar duuren baihgui yu. Odoo tsever hun gegdeed baigaa olon jil bolson uls torchid ihenhi ni avilgal avch baisan, toriin tom albiig hoorondoo naimaaltsdag yor ni boon mapiin suljeenuud l baigaa. Ulaan, Bud, lundeejantsan, Gandi, Arvin geh metiin avilgalchidad durgui, ted songogdohgui bol MAHN--n shine humuus garch irvel demjine. Shine humuusiin toloo sanalaa ogtsgooyo. Bayar ch gesen shin hun shuu dee.
7. ganaa07@gmail.co.jp (зочин) | 2008-06-25 22:13:17
Bayar sain uls torch. gehdee 1-tei sanal neg baina. 1,5 gej helseneeree Bayar ooriigoo busdaas yalgaagui gedgee haruulsan. Namaa yaluulna geed ulairaad baigaa ni ch gesen yor busdaas yalgarah yum alga.
8. MAXH-г дэмжэгсэдэд (зочин) | 2008-06-25 22:40:29
Баярыг дэмжиж байгаа хувь хүний үзэл бодлыг хүндэлж байна. Мөн МАХН-г дэмжигсэдэд ч адил.
Гэхдээ залуучуудыг бол үнэхээр гайхаж байна, МАХН-с ямар сайн сайхан юм хүлээж байгаа хүмүүс вэ, энэ МАХН чинь үе өнгөрөөгөөд одоо бүүр нийгмийн хөгжилийг ухраагч чөдөр тээг, сайн сайхан гээд байхаар юм байхгүй болсон хэсэг луйварчид шүүдээ, үүнийг олж харахгүй байгаамуу эсвэл харсан хараагүй дүр үзүүлээд байгаамуу, үнэхээр гайхмаар юм. Ялангуяа залуучууд
9. Баярыг дэмжигсэдэд (зочин) | 2008-06-25 22:40:59
Баярыг дэмжиж байгаа хувь хүний үзэл бодлыг хүндэлж байна. Мөн МАХН-г дэмжигсэдэд ч адил.
Гэхдээ залуучуудыг бол үнэхээр гайхаж байна, МАХН-с ямар сайн сайхан юм хүлээж байгаа хүмүүс вэ, энэ МАХН чинь үе өнгөрөөгөөд одоо бүүр нийгмийн хөгжилийг ухраагч чөдөр тээг, сайн сайхан гээд байхаар юм байхгүй болсон хэсэг луйварчид шүүдээ, үүнийг олж харахгүй байгаамуу эсвэл харсан хараагүй дүр үзүүлээд байгаамуу, үнэхээр гайхмаар юм. Ялангуяа залуучууд
10. Болжмор | 2008-06-25 23:29:40
ХУ нам үеэ өнгөрөөсөн гэж болохгүй байхаа...удаж байгаа хэдий ч болвосон хүчнүүд нь шинэ шүү дээ...тэгэхээр цусаа сэлбээд нийгмээ дагаад өөрчлөгдөж байгаа гэж найдаж байна....
Баярын хувьд хувь хүнийх нь хувь мэддэг болсон цагаасаа хүндэлж ирсэн...тэрээр намын доторхи байр сууриа ч гэсэн өөрийнхөөрөө тодорхойлсоор ирсэн гэж боддог...яг одоо манай улс төрд хүч үзчих лидер хэр байгаа бол...магад би туйлширч байгаа байх..гэхдээ Баяр энэ чигээрээ нам бус байсан ч дэмжих л болно...одоогоор өөр сонголт алга байна....
9.д магадгүй монополчилж байна байгаа байх...гэхдээ тэр бүхнийг зоригтойгоор дотроос нь цэвэрлэх л хэрэгтэй...хэдхэн хүний асуудал юм байгаа нь ш дээ уг нь...
11. blogtoihun | 2008-06-25 23:53:20
Үүнийг тавьдаг блогын эзэн-д Хөөе хүүхээ яагаад нэрээ нуугаад байгаа юм бэ аан, адил намын фен байх болон ямар шүтлэгтэй байх чинь ёстой хамаагүй штэ. Энэ бүхэн чинь
1.Үндсэн хуульд заасан эрх
2. Хүний эрхэд хамаатай зүйл
Чи сайн л байна шүү дээ, юундаа эмзэглэх юм бэ, чөлөөтэй бай за, бас чи лоббидож ыбайгаа хүндээ өөрөө итгэлтэй бай...?
12. Tsogtmergen | 2008-06-26 01:00:23
Үүнийг Ц.Ганбат гэж хүн бичсийм үү. Ичиж амьдар гээд хэлчмээр нөхрүүд ээ.
Баяр янз бүрийн сайн зүйлээр лав надаас илүү гэдэг нь мэдээж. Тэгээд чи битгий гутаагаад байл даа.
Сайныг нь сайн гээд л хэлчих. Үүний тулд фоныг нь хараар будаад, өөрт нэмж баахан гялгар энгэсэг нялахаар учиргүй гэрэлтээд унана гэж үлгэр байхгүйээ.
13. numo (зочин) | 2008-06-26 06:48:24
Шулуухан хэлэхэд энэ нийтлэл чинь хоосон цэцэрхэл, магтаалын цуглуулга болжээ. Ингэж худлаа магтаад яахав дээ. Гэм биш зан юм байх даа.
Баяр Ерөнхий сайд болоод өмнөх сайдуудын адил хийх ёстой ажлаа л хийж яваа. Онцгой мундагтаа хийгээд байгаа юм биш. Хэрэв тэр оногдсон ажлаа хийгээд "томоотой" байсан бол янз бүрийн хэл аманд өртөхгүй байсан юм.
Гэтэл тэр тэгсэнгүй, зөөлнөөр хэлбэл "тэгүүлсэнгүй". Хуучин Орост элчингээр сууж байсан энэ нөхөр Орост тун их ээлтэй (?) гэдэг нь сүүлийн үейин үйл явдлаар нотлогдож, энэ чухам ямархуу хүн бэ гэдгийг харуулж өглөө. Үүнийг хүмүүс мэдэж авсан нь сайн хэрэг.
Түүний хийсэн, Оросын Ерөнхийлөгчөөс одонгоор шагнуулах зиндааны ажил нь 1-рт, Оросуудын сонирхоод байгаа Монголын мөнгөний ба ураны тодорхой ордуудыг ашиглах эрхийг тэдэнд өгөх, 2-рт, Оросын монополь Роснефть-д Монголын нутаг дэвсгэр дээр 100 шатахуун түгээх станц барьж, Монголын зах зээлд нэвтрэх боломжийг олгох явдал байлаа.
Энэ хоёр үйлдэл нь С.Баярыг ямар алсын хараагүй (хахууль бүү авсан байгаасай) , бодлогогүй хүн бэ гэдгийг харуулж байна. Ийм хүнийг "агуу стратегич" гэж өргөмжилсөн нь хуучин цагт "эцэг болсон Чойбалсан" гэж байсантай адил сонсогдож байна.
Дээрх хоёр асуудал яахаараа буруу байв гэдгийг ойлгоход дээд боловсрол шаардагдахгүй:
Бид өөрсдийнхөө томоохон ордуудыг ашиглахдаа гадны хөрөнгө оруулагч нарын дунд тендэр зарлаж, хамгийн сайн, аюулгүй, орчин үейин техник, технологитойг нь сонговол бидэнд ашигтай. Гэтэл тэгэлгүйгээр дээрх Ордуудыг Орост шууд өгөх гэж байгаа нь хөнгөхөн хэлэхэд туйлын болчимгүй үйлдэл.
Роснефть компанийг Монголын зах зээлд оруулна гэдэг чинь үндэснийхээ энэ салбар дээр ажилладаг компаниудыг дампууруулна гэсэн үг. Хямдхан эх үүсвэрээс бараагаа (шатахуун, тос) хангачихдаг Оросын бензин түгээх станцтай , мөнөөх Оросоос худалдаж аваад жаахан ашгаа нэмээд зардаг Монголын компаниуд яаж өрсөлдөх болж байнаа? Яаж ч бодсон хэрэглэгч Орос "доовтор" луу явахаас биш (хямдхан учраас), Монгол "маарамба" руу явахгүй нь тодорхой.
Ингэхээр Баярын эдгээр "бялдуучлал" нь Монголд муу нөлөөтэй буюу хохиролтой байж мэдэх өндөр магадлалтай нь харагдаж байна.
Энэхүү болчимгүй, хортой үйлдлийг таньж хуулийн хүрээнд боломжоороо хориг саад тавьж байгаа Ардчилсан намд талархууштай.
Ер нь аливаа хүнийг мухар сохроор тахин шүтэх "өвчин" амь бөхтэй оршсоор байгаагийн тод жишээ энд харагдаж байна. Одоо чинь цаг өөр болсон, хүмүүсийн ухаан бодол тодорхой хэмжээгээр гэгээрсэн баймаар юм, гэтэл үгүй юмаа. Ядаж тэр тухайн тахиж шүтээд байгаа хүнийхээ урд өмнөхийг сайн судалмаар юм.
Миний санахад , Баярыг Орост элчин байх үед Монголын элчин сайдын яамны мэдлийн 50 мянга ч билүү Америк доллар ор сураггүй алга болжээ гэж сонин хэвлэлээр шуугиж байсан даг. Тэр үед мань эр бас үүнээс болж ороогдож байсан гэсэн.
Ер нь мань эрийн тухай сайнаар болон муугаар бишгүй л сонин хэвлэлээр бичигдэж байсан даг. С.Баяр дээрх "магтаалд" дуулж байгаа шиг "идеал", бурхны ивээлээр заяасан "лидер" лав биш. Хоёр хөрш , АНУ, дэлхийд тоогдож байгаа "мундаг нэгэн" гэвэл бүр худал. (Тэгэхдээ хойд хөршид бол харин тоогдох байтугай, дээдлэгдэх юм хийж байгаа нь үнэн байх)
Хувь хүний хувьд бол "цаасан малгай" өмсөх дургүй гэж ярьдаг юм билээ. Дургүй хүнд битгий "цаасан малгай" өмсгөөд, "Богд" болгоод бай л даа. Ингэснээрээ тэр шүтээд байгаа хүндээ гай болж байна гэдгийг сэтгэхгүй байна уу?
14. pen (зочин) | 2008-06-26 11:11:16
Bayar bol slabak shtee. Saiy l yahch argagui shans garsan bolohoor l Prime Minister bolloo. Herev Nambaryn huu Eronhiilogch bolood, Enkhboldod yamar negen faktuud garaagui bol Bayar lav ene nasandaa PM bolohgui baisan. Herev ene songuuliar Hu nam yalval Bayar lav PM bolj chadahgui. Hu namd tuunees aimaar ambiitstai, Bayaryg hed nugalaad idchih humuus olon baigaa. gehdee odoo Bayar tedend songuulid yalahad heregtei baigaa tul ingeed bailgaad baigaa yum shuu.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.