Ард олныхоо дэмжлэгийг хамгийн ихээр хүлээж буй удирдагч бол С.Баяр мөн

Б.Дагва

Ямарч улс орон гадаад харилцаа, хамтын ажиллагаагүйгээр хөгжин дэвшиж, дэлхийн улс орнуудтай алхаа нийлүүлэх боломжгүй нь хэн бүхэнд ойлгомжтой билээ. Тэр дундаа манайх шиг хоёр том гүрний хооронд хавчуулагдан оршдог улс хөрш орнуудтайгаа сайн харилцаа, нягт хамтын ажиллагаа үгүйгээр урагшлан хөгжих боломжгүй юм.

(Энэ зургыг хараад битгий янз бүрийн юм бодоорой. Баяр бурхан биш бидэнтэй л адил хүн. Энэ зураг зүгээр л энэ хэвээрээ таалагдсан юм)

Сүүлийн үед зарим улс төрийн хүчин, хувь хүмүүс ОХУ-тай хамтран ажиллах Монгол Улсын аливаа эхлэлийг улстөржүүлж саармагжуулах, сонгуулийн сурталчилгааныхаа далиманд Орос Улстай хамтран ажиллах нь үр ашиггүй, энэхүү хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэхийн төлөө байгаа хүн нь улс орныхоо эрх ашгаас урваж байгаа мэтээр харуулахыг оролдож, ийм ойлголтыг ард түмний, тэр дундаа манай залуу үеийнхний ухамсарт суулгахыг чармайж байгаа нь хөрш орнуудтайгаа үргэлж эв найртай байх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрхэмлэдэг олон мянган хүнд эмзэглэл төрүүлж байна.

Монгол орны тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, үйлдвэр аж ахуйн газруудыг байгуулах, хөдөө аж ахуйн салбарыг орчин үеийн жишигт нийцүүлэн хөгжүүлж, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зэрэгт ОХУ-тай хамтран ажиллаж, өнөөгийн хөгжлийн үндэс суурийг тавьсныг монгол түмэн мартах болоогүй байна.

Манай ард түмний бүхэл бүтэн нэг үе Орос Улсын ямар нэг хэлбэрийн тусламж дэмжлэгтэйгээр боловсрол эзэмшиж, соёл, шинжлэх ухааны их ертөнцөд хөл тавьсан гэдгийг үгүйсгэх аргагүй.

Орос Улсын тусламжтайгаар барьж байгуулсан зарим үйлдвэр, аж ахуйн газрыг хоцрогдсон технологитой хэмээн адалж муулсаар нурааж устгаж, тоног төхөөрөмжийг нь хоёрдогч түүхий эдэд тушаасан нь бий. "Цагийн юм цагтаа, цахилдаг хөхдөө" гэдэг дээ. Шинжлэх ухаан, техникийн түргэн хөгжлийн өнөө үед цагтаа хэчнээн тэргүүний технологитой үйлдвэр байлаа ч үргэлж өөд татаж, боловсронгуй болгож байхгүй аваас хэдхэн жилийн дараа хоцрогдож л таарна. Өнөөгийн шинэ, магтаад байгаа үйлдвэр, байгууламжуудыг ч мөн адил тийм тавилан хүлээж байгаа. Гадаад орнуудад нэг мянга найман зуун тэдэн онд баригдсан үйлдвэр, жинхэнэ уламжлалт бренд бүтээгдэхүүн тасралтгүй гаргаж байгаа гээд л бахархан ярьж байх нь олон тохиолддог. Гэвч тэдгээр үйлдвэрүүд одоо тэр үеийнхээ тоног төхөөрөмжтэй байна уу гэвэл үгүй. Гэтэл бид хүний бариад өгсөн юмыг аваад явж чадахгүй нураачхаад хоцрогдсон барьсан гэж муулах нь зүйд нийцэх билүү. Уусан усандаа шороо цацдаггүй монгол хүмүүс биздээ, бид чинь. Зүй нь эдгээр үйлдвэр, аж ахуйн газруудыг бид хөгжлийн явц, нийгмийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан өөрчилж, боловсронгуй болгож, өөд татах ёстой байсан болов уу. Тэгвэл өнөөдөр "үйлдвэржүүлэлт" гэж сонгуулийн том амлалт авахгүй ч байсан байж магадгүй.

Орос Улсын барьж байгуулж өгсөн үйлдвэрүүдийн талаар ганцхан жишээ хэлэхэд бүх юмаа нурааж сүйдэлж байсан 90-ээд онд Орос Улсын тусламжтайгаар барьсан "Эрдэнэт" үйлдвэр улсын төсвийн голыг зогоож байсан биздээ.

Хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр хоёр ард түмний хооронд найрсаг харилцаа батжин гүнзгийрч, хамт олон, хувь хүмүүсийн хүрээнд биеллээ олж байсан нь саяхан билээ. Одоо ч монголын ард түмний олонхийн дунд энэ сэтгэлгээ хэвээрээ байна. Харин Монгол-Оросын харилцаа, холбоотой бүх зүйлд таагүй хандагчид үүнд өширхөн хорсохдоо энэхүү найрсаг харилцааны үндэс суурь болсон хамтын ажиллагааг харлуулах гэж ухаж төнхөж байгаа юм болов уу гэж бодогдох юм.

Хүн ямар үзэл бодолтой байх нь хувь хүний өөрийн хэрэг боловч үүгээр далимдуулан хоёр орны ард түмний хэдэн зууны турш "айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг"-ээр эв найртай амьдарч, аж төрж ирсэн түүхэн уламжлалт харилцааг өөнтөглөн гутаах гэж оролдох нь монголын жирийн иргэдийн дэмжлэгийг төдийлөн хүлээж чадахгүй биз ээ. Гэвч нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидгийн адилаар үүнд анхаарахгүй байж бас боломгүй . Ийм ч учраас манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд ОХУ-д удаа дараа албан ёсны айлчлал хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг зөв голдрилоор нь эрчимтэй хөгжүүлэх, Монголын төр, засаг, ард түмний санаа бодлын үнэн мөн, утга учрыг тайлбарлах ажлыг хийсээр ирсэн билээ.

Монгол Улсын одогийн Ерөнхий сайд С.Баяр хөрш орнуудтайгаа эв найртай байж, нягт хамтран ажиллах нь улс орны хөгжил дэвшилд онцгой чухал болохыг иш үндэс болгон Монгол-Оросын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар олон зүйлийг санаж сэдэж хэрэгжүүлж эхлээд байгааг монголын олон нийт талархан дэмжиж байгаа.

Ерөнхий сайд С.Баяр саяхан ОХУ-д айлчлах үеэрээ монголын ард түмний эрх ашигт нийцсэн, хүсэн хүлээж байсан олон асуудлуудыг, тухайлбал ашигт малтмалын орд газруудыг ашиглах, нефть бүтээгдэхүүн, гурил, улаан буудай гээд нэн хэрэгцээт бүтээгдэхүүнүүдийг бололцооны үнээр Монголд нийлүүлэх зэргийг Оросын талтай хамтран ажиллах хүрээнд шийдвэрлэхээр тохиролцож иржээ. Харамсалтай нь манай УИХ-ын зарим гишүүд, улс төрийн зарим хүчин эдгээрийг тийм ч тааламжтай хүлээж авсангүй. Харин ч улстөржүүлж, түүнийг элдвээр оролдож эхлэв.

Сонгууль дөхсөн үед асуудлыг дэмжээд хэрэгжүүлчихвэл МАХН-ын даргын ажил амжилттай болж, нэр хүнд нь ард түмний дунд өсч, намд нь нөлөөлж, биднийг ялагдуулчих болов уу гэсэн ахархан бодлоор тэдгээр хүмүүс хандсан байж болох талтай.

Монгол, Оросын харилцааны салбарт С.Баяртай хамт ажиллах завшаан тохиосны хувьд /Тэр Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар, миний бие тус ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр хэдэн жил хамт ажилласан юм./ түүний талаар хэлэхэд, аливаа асуудалд зөвхөн улс орны, ард түмний эрх ашгийн үүднээс ханддаг, гадаадын байгууллага, хүмүүстэй хамтын ажиллагааны асуудлыг ярихдаа уг асуудлын түүхт байдал, өнөөгийн нөхцөл, явцын уялдаа зэргийг сайтар судалж, урьдчилан төлөвлөж, шалтгаан шүтэлцээн баримтыг сайн гаргаж, өөрийн санаан дээрээ туйлбартай зогсож чаддаг нь ажиглагдсан билээ.

Монгол, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ нөхцөл байдалд харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх болон монголын ард түмэн, монголын байгууллага, хүмүүсийн эрх ашигт нийцсэн олон асуудлуудыг нухацтай хэлэлцэж, нөгөө талаараа хүлээн зөвшөөрүүлж шийдвэрлэж байхад гэрч нь болж байснаа эргэн дурсахад таатай байна.

Ардын зохиолч Б.Лхагвасүрэн "Сүүлийн үед төр засагт гарч ирсэн удирдагчдын дотор С.Баяр шиг... ард олныхоо дэмжлэгийг богино хугацаанд авсан удирдагч байгаагүй" гэсэнтэй бүрэн санаа нэг байгаа бөгөөд үүнтэй ижил санаа бодолтой олон мянган хүн байгаа гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэлүүд:

1. ананд (зочин) | 2008-06-26 21:53:14
Костюм бага зэрэг томдсон,цамцны захны загвар хуучирсан байна.Зангианы өнгө ба зангидалт нь болж байна, ботинкны хоншоор арай жаахан хэлбэр сайтай байсан бол...
С.Баяр гэж бичсэн шрифт нь зохимжгүй байна.Дан цагаан цэнхэр фонон дээр зургаа тавьсан бол.
2. матар | 2008-06-26 23:04:25
ter ulaan zuraas yamar utgatai iin. hujaa nariig oruulaad irvel bayariig jinheneesee uzen yadna daa. ugaasaa ene hun songogdoh biz.
3. tumlee (зочин) | 2008-06-26 23:04:27
Onoodor medee unshij yavlaa, tegsen hezeeneesee hoish erdoo MAXH-n Moriin hotolbort oroogui Ard Tumnii Hishig nertei 1500000 togrognii talaar yarij yavah yum. Ug n anhnaasaa HU namiinhan Ardchilsan namiin moriin hotolbort orson 1000000 togrogiig demjihgui bolohgui butehgui gesen atlaa odoo bolohoor oorsdoo 15000000 togrog taraana bolj butne gej humuusiin tolgoi ugaagaad baihiin, Ug n iimerhuu huuli bus, oorsdiin moriin hotolboroos gaduurah yum yarij ard olnii tolgoi erguuleegui bol iluu sainsan. Chinii ene blog ehleed gaigui sanagdaj baisan aa odoo lav MAXH -n zahialgaar yavaad ch baigaa yum shig sonin l sanagdaj baina. Neg huniig dahin shutne gedeg ee dee medehgui dee. Chi esvel S. Bayariin oiriin hamaatan esvel eroosoo MAXH zahialgaar yavuulj baigaa baih aa.
4. Sochin (зочин) | 2008-06-26 23:35:32
Heden sariin ch omno bilee www.olloo.mn deer neg setguulch "Tanaid Honoe" nevtruulgeer Eronhii said Bayar-iind honosniig aimaar shuumjilsen bsan yum.. Uzeegui mani met baga zereg itgeed l.. Gehdee l arai ch ugui blgui gej bodoj bsan yum...
---"Neeh sain hun bolj TV-eer haragdah gej heden huuhduudee tsugluulsan bna lee...Neeh ogoomor hun boloh gej ohiniihoo huuhdiig orgoj avsanaa gaihuulaad l... Yaduu ard tumendee bayan tansag harshid suudgaa, bas Americaas avchirsan 10,000$-iin unetei mattress-aa gaihuulaad.."""---geed bichchisen bsan yum.
Tegeed Banjig-iin kino buland "Tanaid honoe" nevtruulgiin Bayar saidiind honoson bichlegiig uzeed ter setguulchiig uzen yadaj suulaa... Arai ch dee... Mongolchuud gaigui negniigee ingetel ni gutaaj baih ch gej dee... Bid uneheer iim muuhai humuuus bolchihson yum gej uu? l gej bodoj blaa.... Ter nevtruulgiig uzeegui hun bol unemshine sh dee....
5. zochin (зочин) | 2008-06-27 04:56:36
ta nar neg namiin darga neg namiig ingej dahin shuteh ee bolioch, henii huchind ta nar Ardchilsan erh choloog olj avj henii huchind gadaad orond surch baigaa yum be. Unendee Ardchilsan oron atlaa Ardchilaliig ulaan communistuudaar udirduulval yamar baih ve? Ardchilaliig demjiye Ardchilsan Namiig demjiye, S. Bayar bolon tuunii zasgiin gazar heregguig ard tumen harsan shuu dee.
6. Saraa (зочин) | 2008-06-27 17:13:15
Bayar bol ondor bolovsroltoi,mongoliin uls tord heregtei hun gej boddog. Iluu dutt zangui jinhene mongoliin toloo heregtei yum hiij chadah hun. Elbegdorj bol ooriin gesen bodol shiidver bagatai namiin nohdiin ug heleer yavdar huviin sonirhol ihtei hun. Bayariin toloo sanalaa ogtsgooe. Nam gej yaritsgaahaa bolitsgooe ard tumen chini teneg bish,sohor bish hiij chadah ajlaa l zovhon delgeech.
7. ariga11 | 2008-06-27 17:20:15
mtytu
8. Гандирс (зочин) | 2008-06-27 22:20:48
Сурталчигаа дэндүү ихэдвэл бас сөрөг үр дагавартай байдгийг санаарай.
Хүмүүс халз ярилцлагыг үзэхээсээ өмнө аль ТВ вэ гэдгээс эхэлдэг гэдгийг бүү март.
Амжилт хүсье.
9. Bold (зочин) | 2008-07-18 21:35:30
Soliot Elbegdorjiin esreg arga hemjee avahiig husie. Yaj soliorohiig ni harahaas atgaaljin har mangas met sanagdah yum.
10. bold (зочин) | 2008-07-18 21:37:47
Soliot elbegdorjiin esreg arga hemjee avahgui bol Elbegdorjoos bolj bid galzuurah gej baina shuu . Ter americt gutgelgiin talaar har PR-iin talaar surguuli tugssun bololtoi.
11. enkhmaa (зочин) | 2008-08-31 12:18:14
sain baina uu?wunii omno BAYR ahad ajiliin ondor amjilt amidraliin hamgiin sain saihan buhniig husen erooe!S.BAYR ene hun bol uneheer gaihamshigtai medleg bolovsroltoi tuvshin uhaalag hun wm.uls niigemdee ihiig hiij buteene gedegt mash ih itgeltei baina.tand amjilt husie!
12. зулаа (зочин) | 2008-09-05 13:37:26
баяр ерөнхий сайд болоод амласан үгэндээ хүрдэг бол болж л байна.ер нь манайхан хужаа нарыг дотор ухаант гэж хэлдэг шиг санаа муутай л хүн л дээ.Санаа муутай байнаа гэдэг чинь өөрийгөө аваад явчих чадвар л юм даа.Гэхдээ л шал согтуу ерөнхий сайдтай байна гэдэг гутамшиг шүү дээ.
13. Дэмжигч (зочин) | 2008-09-05 16:26:01
С.Баяр чадна.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.