Д.Дэмбэрэлийг дэмжиж байна.

Д.Дэмбэрэл гуай бол УИХ хурал дотроо чандмань эрдэнэ болсон ардын парламентч хүн.

Сэтэвийн ШАР /доктор, дэд профессор/

Манайд нэг муухай зуршил тогтжээ. Хэн нэг нь албан тушаал дээр очих сургаар л хэлэх үгээ олж чадахгүй муулах юмаа. Сайтууд дээр гарсан нийтлэлийн доор бичсэн сэтгэгдэлүүдийг харахгүй юу голцуу л хөгшин, хуучин энэ тэр гээд л цоллоод эхэлсэн байна. Үнэндээ ихэнх хөгжингүй орны улстөрчид 70 орчим насных байдаг. Тэд л улс орноо сайн удирдаж хөгжилд хүргэдэг.

Би УИХ-ын даргаар ноён нуруутай, улс төрийн гал тогоонд олон жил ажилласан зөв хүнээ сонгожээ гэж баярлаж байна. Тиймээс өмөөрч хэдэн үг бичий гэж бодлоо.

Тэр хэлэх ярихаа гүнээ цэгнэнэ. Ялангуяа улс төрийн дүгнэлт хийх юманд үг бүрээ тунгааж, бодол болгоноо шижир болгосны дараа ам нээнэ. Сэтгэлийн хөөрлөөр баахан үг цувуулчихаад дараа нь түүндээ ороогддог гэнэн улс төрчдөд тэр байгаагаараа л амьд үлгэр, жишиг загвар болдог. Бичиг цаасны ажилд нягт нямбай. Нэг л хэлсэн бол хэрэгжүүлж л салдаг. Угаасаа хэрсүү, ухаалаг болохоор хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээж чадна. Түүнд ямар нэгэн ажил даалгасан бол араас нь яагаа бол гэж санаа зовох нь илүүдэл. Магадгүй түүний төөрөг заяа тийм ч юм билүү. Ерөөсөө аливаад ул суурьтай хандана. Тэр эдийн засагч, санхүүч улс төрч, нийтлэлч хүн. Нам, ОНБ, аж ахуй, төрийн гэсэн дөрвөн чухал салбарт ажиллаж байхдаа ажил амьдралын арвин туршлага хуримтлуулсан. Түүний ажил, амьдралын замналыг харахад ямагт өгсүүр байжээ. Тэр үсэрч дэвшээгүй, өгсөж дэвшсэн.

Д.Дэмбэрэл аливаа хүнийг их бага гэж чамлахгүй, өндөр алба хашихдаа ч тэр эгэл жирийн. Бусдад долгинож, долдойлохгүй. Ёстой л байгалиас төрснөөрөө байдаг хүн.

Авилгалын улс орны хэмжээгээр улстөрийг бүхэлд нь бохир болгодог, төрийг үйл ажиллагааг нь гажуудуулах байдлаар зарчмыг нь алдагдуулж муутгадаг, улс орныг удирдах чадварыг бүр мөсөн алдагдуулахад хүргэдэг зэрэг учруулдаг хор хохиролыг сайн мэддэг. Авилгалын тухай хуулийн хоёр төслийг боловсруулахад голлох үүрэгтэй оролцсон.  Авилгатай тууштай тэмцдэг. Зэргийг нь бодохоор УИХ-ын даргын эрх мэдлийн хүрээнд байдаг Авилгатай тэмцэх газрыг хамгийн сайн ажиллуулж, манай нийгэмд буглаад байгаа идээ бээрийг шахан гаргах том гавъяа байгуулна гэж итгэж байна.

Д.Дэмбэрэлд сайхан монгол эр хүний есөн сайн чанар байна.

1.Алсын хараа

2.Холч ухаан

3.Өршөөнгүй сэтгэл

4.Эв эе, хайр дурлал

5.Эрхэм төгөлдөр ноён нуруу

6.Өмөг түшиг тулгуур болох чанар

7.Хатан зоригт тэвчээр хатуужил

8.Ханилах арга ухаан

9.Хүний мөс чанар, ёс жудаг, нүнжиг

Д.Дэмбэрэл танд эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсэе.

Сэтгэгдэлүүд:

1. baagii (зочин) | 2008-08-31 10:38:25
Зөв хүнээ сонгосон. Эхлээд юу хийхийг нь харий. Дараа нь ??
2. ХЭнхэГэнДэн | 2008-08-31 11:05:12
Дэмбэрэл гуайг хүнийх нь хувьд хүндэтгэдэг. Ху намын цэвэр хүмүүсийн л нэг гэж боддог. бусад нь ч дээ хог луйварчид байх оо.
3. Mendee | 2008-08-31 15:41:23
ху намйханаас цэвэр гээд л байдаг. яг юман дээрээ судлаад ирэхээр бас .... шиг янз бүрийн юманд орооцолдолцчихсон байх юма даа.
одоо бүүр гар хөл нь элдэв бохир болоогүй хүн олдохоо больж дээ.
хахахаха
4. зочин (зочин) | 2008-08-31 16:54:03
ху намынхан бас блог бичдэг байхнээ сонин л юм байна
5. ibbd (зочин) | 2008-08-31 19:34:14
ai medehgvi xu namch dee zailuul xa xa
6. zochin (зочин) | 2008-08-31 21:57:54
Demberel guai chini yostoi neg noyon nuruutai hun bna lee deeee...Ih taivan, bodoj baij asuudag, hariuldag hun bna lee... Yu yunii duhand hurelgui amaa urchihgeed bdag humuusees ch uneheer deer shuu
7. anand (зочин) | 2008-09-01 00:48:35
Хувь хүн нь хичнээн бурхан шиг байгаад хамаарч байгаа нам нь тэр авилга бузар булхайн үүр нь болчихсон болохоор бүхэл бүтэн системээ сөрж зогсоод амжих болов уу даа хөөрхий.
Нөгөө талаас дээрхи Сэтэвийн Шар гэдэг нөхөр чинь харин бялдуучлах гэхээрээ бүр тэнэгтдэг байнашдээ.Аливаа улс төрч хүний мөн чанарыг ялангуяа одоогийн манай нөхцөлд ард түмэнд зөв танилцуулж тавья гэвэл арай өөр өнцгөөс нь бичсэн бол...Жишээ нь.
1.Алсын хараатай гэж байгаа бол өмнөх парламентэд байхдаа хийсэн бүтээсэн зүйлийнх нь үр дагавар өнөөдөр гарсан байх учиртай. Тэрнийг нь сайхан баримттай бичихгүй.
2.Холч ухаан гэхээрээ зарим нэг барим тавин зүйлийг л үр дагаврыг нь бодон байж зөв шийдэх ухаан гаргана уу гэхээс цаг хугацаанд аялдаг тухай уран зөгнөлт киноны баатар биш...Хариуцсан салбарынх нь ажлыг харин бичсэн бол.
3.Өршөөнгүй сэтгэл гэнэ үү?Намынх нь нөхөд нүдэн дээр нь идэж уугаад луйвардаад байхад нь өршөөгөөд дуугай байсаныг л хэлэхгүй бол... үндсэндээ гэмт хэрэгтнүүдийг нуун дарагдуулна гэдэг адилхан л нүгэл үйлдэж байна гэсэн үг биз дээ.
4. Эв эе, хайр дурлал...Ойлгосонгүй.При чём тут любовь мюбовь болоод явчихваа?Бусад нь бөөнөөрөө баар хэсээд залуу охид зулгаагаад явчихдаг, харин тэр тийм биш гэсэн санаа юу? хэхэ.Авгайдаа үнэнч,араар нь тавьж үзээгүй гээл хэлчихгүй.
5.Эрхэм төгөлдөр ноён нуруу.Уг нь ч ноён нуруу хэрэгтэй л дээ.Гэхдээ энэ хэллэг улс төрийн орчинд бол сүүлийн үед утгаа алдахаар барахгүй хамтран үйлдэгч болчихоод байгаашдээ.
6.Өмөг түшиг тулгуур...??? Хэнд гэдэг нь сонин байна.
7.Хатан зоригт тэвчээр хатуужил.Би бодохдоо энэ хүн тэгтлээ их зовоогүй байхаа.Өнөөдөр хоногийн хоол,ирээдүйнхээ төлөө зовж байгаа жирийн ардууд л жинхэнэ хатан зоригтой, тэвчээр хатуужилтай байгаа шүү тэгж ярих юм бол.
8.Ханилах арга ухаан. Тухайн хүн хувь хүний хувьд найз нөхөд, хань бүлдээ л энэ чанараа гаргадагийн байгаа биз.Тэгэхээр нь цаадуул нь мэдээж ажил албан тушаал,мөнгө төгрөг нэхнэ дээ нэхнэ.Эсвэл аль ч намынхантай ханилгаа сайтай байна гэвэл нөгөө үзэл бодлын улс төр хийнэ гэдэг лөөлөө болнодоо.
9.Хүний мөс чанар, ёс жудаг, нүнжиг. Өө... энэ чанар чинь хүн бүрт байх ёстой.Жирийн л зүйл.
Хамгийн чухал чанар болох эх оронч байх гэсэн шалгуурыг оруулаагүй нь сонин байна.Хужаа оросуудад Монголыг тавиад туучихааргүй хүн гээд шууд хэлчихсэн бол.
Өөрийн чинь хэлдгээр хүн муулах,Гаампын хэлдгээр аливааг хардахдаа аймаар болжээ.Тэрнээс биш Дэмбэрэл гуайг мэддэгтээ хэлсэн биш.Сүүнд халсан хүн тараг үлээнэ гэдэг л болоод байна. Нөхөд ойлгоно биз.
8. anand (зочин) | 2008-09-01 01:05:25
Энэ блогийн эзэнд харин хэлчихье.Улайн цайм ингэж долигнох их муухай байдийншдээ.Коммунист үзлийг дэмжигч бол сайхан ний нуугүй бичээд үзэл бодлын дискусс хийж болно.Барууны орнуудын зарим коммунист намуудынх нь нийгмийн хамгааллын бодлого хэдийгээр сүүлийн үед шүүмжлэгдээд байгаа ч надад бол их зөв зүйтэй санагддаг.
Сонирхоод блогийг чинь бүхэлд нь уншлаа.Баярыг өнөөдөр хэн гэдгийг хүн бүр өөрийнхээрээ дүгнэнэ.Эсвэл цаад хүнээ хорлож онигоонд оруулах гээд байгаа юм уу?
Сайхан өөрийнхээрээ байлдаа. заавал хэн нэгний далбаан дор бууны нохой мэт аяглаж явахад амьдрал гэдэг дэндүү үнэтэй эд дээ.
9. diversity (зочин) | 2008-09-01 02:36:23
Anand-tai sanal neg bn, bur 100% neg bn aa. genet Demberel gedeg hun bas haanaas bosood irev ee ha ha.
olon jiliin uls turiin turshlagatai l geh ii, unendee yamar uuren dotor turshlagajsan bilee de. duugui Dembereleer turii barij dotroo busduud ni bialuugaa huvaaltsah ni oilgomjtoi. S. Bayar-aas ehleed!
10. xoxo (зочин) | 2008-09-01 03:40:13
8, 9-d bichsen 2... tumlee mumlee geel ta hed ch gesen Elbegdorjiig, USA-tei ni hamt aimaar l dolingortoj bichdeg biz dee...bur usa Mongol 2-iig haritsuulaad uillaa ch geh shig tenegtej ogdog biz dee.... ternees chini deer l bichleg bna sh deee
11. Buddy (зочин) | 2008-09-01 12:57:35
Олон сайхан залуусыг дүрвэхэд хүргэдэг газар даа энэ ху нам
юунд хүргэж байгаагаа нэг ойлгоосой доо
12. no anand (зочин) | 2008-09-01 13:10:29
Сайхан монгол эр хүний есөн сайн чанар гэдэг чинь эртнээс нааш энэ хэдэн үгээр явж ирсэн юмаа. Юмыг битгий шалбаагтай холих гээд бай.
13. xoxo (зочин) | 2008-09-02 01:14:08
Mongolchuudiig gadagsh ni durvuuleh chini AN-iin bodlogo biz dee? 90-n onii eheer gadaad passport geechiig gargaj ireed l Ardchillal Mongoliin ard tumniig gadaad orond garah zamiig ni neej ogloo geed l bayar yoslol shig yum bolood bsan bus uu? Harin garsan neg ni gadaad ornuudiig divaajin met shutchiheed ergej gertee irehiig, yadaj gants hadaas ch bilee hadahiig husehgui l bgaa biz dee... Utgagui omgii amaa tat!!! Tegcheed bas Ardchilal, ene ter gej ih gutsnaaa...Yadaj yu yarij bgaagaa medej baij olon yum dongos.....
14. ананд (зочин) | 2008-09-02 06:06:07
АНУ,Элбэгдорж 2ыг энэ яваа насандаа магтаж шүтэж явсангүй.
МАХНыг бол муулах нь битгий хэл улс төрийн тавцангаас үүрд арилж далд ороосой гэж боддийн.
Тэр бялдуучлаад байгаа хүмүүст чинь одоо бүх эрх нь байна.Харъя л даа. Дараа нь сайн мууг нь ярилцацгая.
15. xoxo (зочин) | 2008-09-05 03:17:12
Uls toriin tavtsangaas arilj uurd dald orno gej hezee ch bhgui..
TUUH USTANA gej uu???
teneg tolgoidoo sain tungaagaad uz dee....Chi ooriigoo eguutgelee ch chinii eej aav, ah duu, sadan torol, tanil tal bsan humuus chamaig sanasaar l baih bolno...Ulsiin arhivt hurtel torson on sar chini uhsen odorteigoo hamt temdegleestei heveer l bh bolno.. Hen negen horlon suitgegch irj Ulsiin arhiv-iig HU namiin bairiig shataasan shig shataalaach chinii gargasan mor hezee ch arlahgui.... Sain bodoj tungaaj olon talaas ni harj baij ugee daraa ni hel...
Amandaa yu orsniigoo chalchina gedeg Ardchilagch, ter tusmaa communist humii ch zan bus..... Chi tegeheer haahana yavaagaa ehleed todorhoil daraa ni olon yum aa bodoj baij hel deee.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.