С.Баяр - Эр хүн - Шинэ бичлэгүүд http://bayar.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Thu, 11 Sep 2008 14:15:19 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Монгол улсын 25 дахь Ерөнхий сайд улиран томилогдлоо]]> http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=79276 Монгол улсын Ерөнхий сайд С.Баяр 98.5 хувийн саналаар улиран томилогдлоо. Одоо засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх бол. Таамаглал байвал бичээрэй. Ямар ч байсан www.olloo.mn, www.news.mn энэ тэр дээр гараад байгаа таамаглалууд 50 хувийг нь ч онохгүй байна гэж харагдаад байна.

Бодол

 

 

 

ÓÈÕ-ÛÍ ÃÈØ¯¯Í, ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÅЪÍÕÈÉ ÑÀÉÄ,

ÌÀÕÍ-ÛÍ ÄÀÐÃÀ ÑÀÍÆÀÀÃÈÉÍ ÁÀßÐÛÍ ÒÎÂ× ÍÀÌÒÀÐ

 

Ñàíæààãèéí Áàÿð 1956 îíä Óëààíáààòàð õîòîä òºðñºí, 52 íàñòàé, Àì á¿ë 5, õ¿¿õä¿¿äèéí õàìò àìüäàðäàã. ÌÀÕÍ-ûí ãèø¿¿í.

1973 îíä Óëààíáààòàð õîò äàõü Ǻâëºëòèéí 10 æèëèéí 3 äóãààð äóíä ñóðãóóëü, 1978 îíä Ìîñêâàãèéí Óëñûí Èõ ñóðãóóëèéã òóñ òóñ òºãñ÷, õóóëü÷ ìýðãýæèë ýçýìøñýí.

Ñ.Áàÿð 1978 îíîîñ Óëààíáààòàð õîòûí ÀÄÕ-ûí ã¿éöýòãýõ çàõèðãààíä ìýðãýæèëòýí, Íàéðàìäëûí ðàéîíû ÀÄÕ-ûí ã¿éöýòãýõ çàõèðãààíä çààâàðëàã÷, ÁÍÌÀÓ-ûí Çýâñýãò õ¿÷íèé Æàíæèí øòàáûí 4 ä¿ãýýð ãàçàðò îôèöåð, ÌÎÍÖÀÌÝ àãåíòëàãò ñóðâàëæëàã÷, ðåäàêòîð, "Ìîíãîë ïðåññ" àãåíòëàãò  åðºíõèé  ðåäàêòîð, Ìîíãîëûí ðàäèî, òåëåâèçèéí óëñûí õîðîîíû îðëîã÷ äàðãààð àæèëëàæ áàéâ.

Ñ.Áàÿð 1990-1992 îíä ÁÍÌÀÓ-ûí ÀÈÕ-ûí 12 äàõü óäààãèéí ñîíãóóëèàð ÀÈÕ-ûí äåïóòàò, ìºí ÁÍÌÀÓ-ûí Áàãà õóðëûí ãèø¿¿í, Óëñûí áàãà õóðëûí Òºðèéí áàéãóóëàëòûí áàéíãûí õîðîîíû äàðãààð ñîíãîãäîí àæèëëàæ áàéñàí. 1992-1997 îíä ÁÕß-íû äýðãýäýõ Ñòðàòåãè ñóäàëãààíû õ¿ðýýëýíãèéí çàõèðàë, 1997-2001 îíä Ìîíãîë óëñûí åðºíõèéëºã÷èéí Òàìãûí ãàçðûí äàðãà, 2001- 2005 îíä Ìîíãîë óëñààñ ÎÕÓ-ä ñóóãàà Îíö áºãººä Á¿ðýí ýðõò Ýë÷èí ñàéä, 2005-2007 îíä  ÌÀÕÍ-ûí Åðºíõèé íàðèéí áè÷ãèéí äàðãà, ÌÀÕÍ-ûí XXV Èõ õóðëààð ÌÀÕÍ-ûí äàðãààð ñîíãîãäîí àæèëëàæ áàéíà.

Ñ.Áàÿð 2007 îíû 11 ä¿ãýýð ñàðààñ Ìîíãîë óëñûí Åðºíõèé ñàéäààð ÓÈÕ-ààñ òîìèëîãäîí àæèëëàæ áàéíà.

Ò¿¿íèé õºäºëìºðèéã òºð çàñãààñ ¿íýëæ, 1993 îíä "Õºäºëìºðèéí õ¿íäýò ìåäàëü", 2001 îíä "Õºäºëìºðèéí ãàâúÿàíû óëààí  òóãèéí îäîí", 2007 îíä "Ñ¿õáààòàðûí îäîí"-ãîîð òóñ òóñ øàãíàñàí áàéíà.   

 

]]>
Thu, 11 Sep 2008 14:15:19 +0800 http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=79276
<![CDATA[НЭГЭН ЗУУНЫ ДӨРӨВ ДЭХ СОНГОЛТ]]> http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=77992  

МАХН-ЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ
САЙД С.БАЯР МАХН-ЫН БАГА ХУРЛЫН V
ХУРАЛДААНД ТАВЬСАН ИЛТГЭЛ


Нэг. МАХН УИХ-ын сонгуульд оролцсон дүнгийн тухай

Эрхэм нөхөд өө!
Энэ удаагийн сонгууль томсгосон тойрогт, улс төрийн олон нам, бие даагчдын оролцоотойгоор болж өнгөрлөө. Өрсөлдөөн амаргүй, зарим газраа будлиантай болсон ч сонгууль бүхэлдээ хуулийн хүрээнд, шударга явагдлаа. Үүнийг гадаадын 30 гаруй улсаас ирсэн 70 гаруй ажиглагч, шинжээч нар нотолж, гадаадын 30 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчид дэлхий дахинаа мэдээлсэн.
Улс орноо хөгжүүлж, хүн ардынхаа амьдрал ахуйг өөд татахад МАХН хариуцлага хүлээж чадна гэдгийг ард түмэн маань мэдэрч, бидэнд итгэл үзүүллээ. Сонгуулийн одоо байгаа дүнгээр МАХН УИХ-д 42 суудал авч олонх боллоо. Энэ бол манай нам, Та бид бүгдээрээ УИХ-ын ээлжит сонгуульд эртнээс сайн бэлтгэж, сонгуулийн бодлогоо зөв оновчтой томъёолж, сурталчилгааны ажлаа донжийг нь тааруулж, мэдрэмжтэй хийж чадсаны үр дүн юм.
МАХН сонгуульд ялалт байгуулахад мэдээж олон хүчин зүйл нөлөөлсөн нь дамжиггүй. Эдгээрээс хамгийн гол нь бидний дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөр байв. Та бид ард түмэнтэйгээ хамтдаа боловсруулж, иргэд сонгогчдодоо өргөн толилуулсан 12 багц зорилт бүхий сонгуулийн Мөрийн хөтөлбөрийг сонгогч олон дэмжлээ.
Сонгуулийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж байж амжилтад хүрэх учиртайг иш үндэс болгож бид сүүлийн гурван жилд намын гишүүд, идэвхтэн сонгуультан, менежер, ухуулагч, ажиглагч нараа олон удаагийн сургалтад хамруулан сонгуулийн менежмент, улс төрийн маркетингэд суралцуулсан нь амжилт олох бас нэг чухал угтвар нөхцөл болсон.
Үүний дээр гишүүдийнхээ санаа бодлыг сонсож, намын хэмжээний өргөн хэлэлцүүлгийг хоёр ч удаа хийж, удаа дараагийн рейтингийн судалгааны дүнд тулгуурлан ил тод, чөлөөт өрсөлдөөний зарчмаар сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан нь үр дүнгээ өглөө.
МАХН сонгуулийн сурталчилгааг эерэг бүтээлч агуулгатай, аядуу зөөлөн байдлаар явуулах тактик барьсныг зөв зүйтэй болсон гэж ажиглагчид, сонгогчид үнэлжээ. Сонгуулийн төв штаб, намын шат шатны байгууллага, дэмжигч төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа харилцан уялдуулж идэвхтэй ажиллаж чадлаа.
Сонгуульд амжилттай оролцоход нөлөөлсөн бас нэг чухал хүчин зүйл нь намын ажлын зохион байгуулалт, гишүүдийн сахилга, хариуцлага, намаа ялалтад хүргэх гэсэн чин сэтгэл, үнэнч зүтгэл байв.
Сонгуульд ололт амжилтын хажуугаар алдаа эндэгдэл бас цөөнгүй гарсан бөгөөд цаашид сургамж авах үүднээс заримыг нь энд хэлье. Зарим тойрогт нэр дэвшсэн нөхөд маань тэр бүр гар, сэтгэл нийлж, нэг баг болж хамтран ажиллаж чадсангүй. Багаараа ажиллахын оронд өөр хоорондоо янз бүрийн байдлаар өрсөлдөж "ганцаарчилсан тоглолт" хийсэн явдал гарчээ. Намын маань зарим байгууллагын удирдлага урагшгүй ажиллаж, нэр дэвшигчдэдээ тэгш боломж олгохгүй, сонгогчидтой хийх уулзалт, төрөл бүрийн сурталчилгааг нь ялгавартай зохион байгуулсан зэрэг зохисгүй үйлдлүүд гарч, нүүр улайлган, чих халууцуулж байлаа. Намын зарим гишүүд сонгуулийн үеэр намдаа дэмжлэг үзүүлэх байтугай сөрж ажилласан тохиолдол ч гарсан тухай гишүүд, дэмжигчид маань ярьсаар л байна. Намын олон түмний энэхүү шударга шүүмжлэл тухай бүр зүрх сэтгэлийг шаналган хөндөж байсан тул би энэ бүхнийг энд хэлж байна.
Аймаг, сум, нийслэл, дүүргийн намын байгууллагууд удахгүй болох орон нутгийн сонгуульд одооноос сайтар бэлтгэж, илүү эрч хүчтэй, идэвхтэй ажиллахдаа энэ мэт сургамжийг тооцоолох хэрэгтэй.
Сонгууль бол сонгууль л юм. Аливаа улс төрийн нам сонгуульд оролцож л байгаа бол ялалтын төлөө ажиллах ёстой нь мэдээж хэрэг. Гэхдээ сонгуулийн дуулианаар хий хоосон улс төржих нь нийгэмд нэмэр болохоосоо нэрмээс болж байна. Улс төрийн хүчнүүд, хөдөлгөөн эвслүүдээс улс орон, ард түмнээ гэсэн эрүүл бодлого, бодит ажил хоёрыг монголын нийгэм өнөөдөр шаардаж байна.
Сонгуулийн үр дүн яаж гарахаас үл хамааран улс орны хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдал, ард олны амьжиргааны асуудлаар улс төрийн намууд харилцан ойлголцож, хамтарч ажиллах ёстой гэсэн намынхаа зарчмын байр суурийг би сонгуулийн өмнө ч, сонгуулийн явцад ч олон удаа мэдэгдэж байсан билээ. МАХН-ын даргын хувьд одоо ч ийм байр суурьтай хэвээр байна гэдгээ намын Бага хурлын энэ индэр дээрээс давтан хэлъе.

Хоёр. "Долдугаар сарын нэгний хэрэг явдлын" тухай

Эрхэм журмын нөхөд өө!
"Долдугаар сарын нэгний хэрэг явдал" гэж нэрлээд байгаа энэ явдал ер нь юу байв аа ? Шалтгаан, нөхцөл нь юу юм? Шинж чанар, хор уршиг, үр дагавар нь юунд оршиж байна вэ? Энэ нь гэнэт урсгалаар өрнөөд явчихсан үйл явц уу, эсвэл урьдаас бодож төлөвлөсөн зохион байгуулалттай хэрэг байв уу? Энэ үйл явдлын сургамж нь юу вэ? Ийм үзэгдлийг дахин гаргуулахгүйн тулд юу хийх ёстой юм? гэсэн олон асуулт ар араасаа урган гарч байна. Монголын нийгэм бүхэлдээ эдгээр асуултад хариу нэхэж байна.
Энэ асуултад хариулах гэж хэн ч, юу ч хэллээ гэсэн цаана нь баримт нотолгоо, үйлдэл хөдөлгөөн, бодит үнэн байгаа. Харин энэ үнэнийг баллах, хийсэн хэргээ булах гэж улс төрийн зарим хүчний удирдлагад байгаа цөөн тооны хүн асуудлыг зориуд мушгин гуйвуулж, нийгэмд буруу ойлголт, ташаа мэдээлэл хүргэхийг одоо ч гэсэн оролдож байна. "Айсан хүн адуу үргээдэг" гэсэн үг бий. Тэд улс төрийн явцуу зорилгын үүднээс гүжир гүтгэлгээ хийсээр л байна. Энэ ажилдаа өөрийнхөө мэдэлд байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ч өргөн ашиглаж байна. Хохироогч нь завшиж, хохирогч нь бурууддаг, өртсөн нь яллагдагч, өдөөсөн нь яллагч болдог ёс хаана ч байхгүй, байх ч учиргүй.
Асуудлыг ийш тийш нь займчуулж байгаад өөрсдийгөө хэргийн хариуцлагаас мултлах гэсэн оролдлого явуургүй нь тодорхой. Олон түмэн бүхнийг мэдэж, бүхнийг шүүн тунгааж байгаа гэдгийг тэд ойлгохгүй байна. Эрүүл, саруул ухаан, бодит үнэн ялна гэдэгт би бүрэн итгэж байна. Ардчилсан тогтолцоо гэдэг бол эцсийн дүндээ хариуцлагын тогтолцоо юм. Хийсэн гэмт үйлдлийнхээ төлөө хэн ч гэлээ хариуцлага хүлээх ёстой. Хүлээх ч болно!
"Долдугаар сарын нэгний хэрэг явдал" гэж нэрлээд байгаа энэ үйлдлийн цаана "Өнгөт хувьсгал" хийж Монголын төрд нөлөөллөө тогтоох сонирхолтой хүн, хүчний бодлого, үйл ажиллагаа байж болзошгүй гэж зарим хүмүүс хэлж байгааг анхаарахгүй өнгөрч боломгүй юм. Юутай ч нийтийн эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэсэн нийгэм, улс төр, эдийн засгийн учир шалтгаан, нөлөөлсөн нөхцөл байдлыг тогтоож дүгнэлт гаргах, болсон үйл явдалд дорвитой дүн шинжилгээ хийж, нийтэд сонордуулах ёстой. Энэ бол Монгол төрийн үүрэг мөн.
Сонгуулийн дүнг эсэргүүцэж байна гэх нэрийдлээр МАХН-ын Төв байр, соёл, шинжлэх ухаан, урлагийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын байр, өмчийг галдан шатааж, эвдлэн сүйтгэж, тонон дээрэмдлээ. Үймээний явцад эрдэнэт хүний амь нас үрэгдлээ. Урьд өмнө ийм балмад үйл явдалтай тулгарч байгаагүй монголчууд бидний хувьд 2008 оны 7 дугаар 1-ний өдөр бол АНУ 2001 оны 09 сарын 11-ний өдөр террорист халдлагад өртөж цочирдсонтой дүйцэхүйц гэнэтийн балмад хэрэг явдал мэт олон хүнд санагдсан байх. Тодорхой хүмүүсийн өдөөсөн эл балмад үйл явдлыг манай нам, Монголын ард түмний дийлэнх олонх нь жигшин зэвүүцэж, эрс эсэргүүцэж байна.
Улс үндэстэнд учирсан гарз хохирол үндэсний хэмжээний намд хамгийн том цохилт өгдөг тэр л байдлаар эмх замбараагүй үйлдлийн хамгийн том хохирол МАХН-д оногдлоо. Манай намын үе үеийн гишүүдийн хөрөнгө, сайхан сэтгэлээр сүндэрлэн боссон Цагаан ордон маань өдгөө балгас болчихоод байгааг би энд зөвхөн хэлэх гээгүй юм.
Өдөөн хатгагчдын турхиралт, үймсэн олны дүйвээнд автаад өнөөдөр гэмтний ширээнд сууж магадгүй болоод байгаа тэр залуучууд, эмгэнэлтэйгээр амь насаа алдан хохирсон хүмүүс, мөн төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн цагдаа, тусгай болон онцгой албаныхан аль алин нь бүгд л нэгэн цагт МАХН-ын илгээлт өвөрлөн атрыг зорьж, шинэ сургууль, соёлын үрийг тарьж байсан манай гишүүдийн ач, зээ нар билээ. Бас Халхын гол, Хамар даваанд тулаанд орохынхоо өмнө МАХН-ын гишүүнд элсээд эх орныхоо, эгэл ардынхаа төлөө алтан амиа өргөж байсан баатруудын гуч, жич нар билээ.
Тийм ч учраас МАХН амь насаараа хохирогчдын төлөө эмгэнэн гашуудаад зогсохгүй, алдсан эндсэн бүхний төлөөнөө харамсан халаглаж байна.
"Долдугаар сарын нэгний хэрэг явдал"-аас хойш гадаад ертөнц ч биднийг маш анхааралтай ширтэн харлаа. Энэ балмад явдал гадаад ертөнц дэх Монгол улсын талаарх ойлголтод ямар өөрчлөлт оруулав гэдгийг бодоод үзэцгээе. Монгол Улс сүүлийн 18 жилийн хугацаанд ардчилсан нийгмийн бүхий л хэв шинжийг бат хөрс суурьтай болгож, улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд хийсэн шинэчлэлээрээ "Ази дахь ардчиллын үлгэр дуурайл" хэмээн бахархалтайгаар нэрлэгддэг болоод байлаа. Харин 7 дугаар сарын 1-нээс хойш биднийг дэлхий эргэлзээтэйгээр харах болж. Монголчууд ардчиллын ололтоо дураар аашлах, балмад авирлах, эвдэн сүйтгэх явдал болгочихлоо гэдэг ойлголт тэдэнд төрсөн байж болзошгүй. Тэд бидэнд эргэлзэж, итгэж ядаж эхэлж байна.
Өнөөдөр Монголыг зорих жуулчдын, Монголд хөрөнгө оруулахаар сонирхогчдын хөлийг энэ балмад хэргийг турхирагчид, түүнд идэвхийлэн оролцогчид "тушиж" орхилоо. Улс төрийн тогтвортой байдал, бизнесийн таатай нөхцөл, хувийн аюулгүй байдлын хувьд Азид төдийгүй, дэлхийд гайхагддаг байсан Монгол ганцхан өдөр олон улсад нэр нүүрээ алдав. "Нэр хугарахаар яс хугар" гэж монголчууд бид ярьдаг. Одоо бидэнд "хугарсан нэрээ" сэргээх төвөгтэй бөгөөд хугацаа, хүч хөрөнгө шаардсан нэмэлт ажил тулгарлаа.
Бид биеэр мэдрээгүй зүйлээ манайд байдаггүй юм шиг, Монголд болохгүй юм шиг бодож итгэсээр ирсэн амгалан тайван, эгэл гүндүүгүй ард түмэн. ДОХ гэдэг аймшигт өвчин монгол хүнд тусдаггүй юм шиг бодож явсан нь саяхных. Бас нийтийг хамарсан үймээн самуун, гэмт үйлдлүүд гадаадад л болдог, ертөнцийн мэдээ болон зурагтаар л гардаг юм шиг санасаар ирсэн нь өчигдрийнх. Гэтэл хүн төрөлхтөнд учирдаг тэр саар муу бүхнээс бид сэрэмжилж, өөрсдөө ухаалгаар зайлж явахгүй бол гай түйтгэр биднийг тойрохгүй болохыг бид сая амсаж мэдэрлээ.
Ардчилал, нээлттэй ертөнц гэдэг нь бидний хувьд харьцангуй шинэ зүйл. Шинэ сайхан бүхнээ бид гутааж гундаалгүй арчилж хамгаалах ёстой. Тулгарч байгаа зарим бэрхшээлийг ардчиллаас болсон мэтээр тайлбарлах явдал ч гарч байна. Энэ нь ч шинэ тулгар ардчилалтайгаа гүйцэд дасаагүйн, бүрэн ижилсээгүйн зовлонгоос эхтэй юм даа.
Ардчилал гэдэг бол эцсийн бүлэгт хуулийн өмнө хүн бүхэн тэгш байхыг л хэлдэг. Хүн бүхэн дураар, зоргоор байхыг эрх чөлөө гэдэггүй, хэн нэгэн, хэсэг бүлэг нь хариуцлага хүлээж, үүрэг үүрэхгүй байхыг ардчилал гэдэггүй. Өнөөдөр бид ардчиллаа хамгаалахын тулд урьд урьдынхаас давуу эмх журамтай, хууль ёсоо илүү тэгш сахидаг болох шаардлага амьдралаас маань зайлшгүй урган гарч байна.
Цөөн хэдэн өдөөн хатгагчдын ятгалгад хэдэн зуун хүн шууд өртөж, балмад ийм үйлдэлд биечлэн оролцсоны учир шалтгаан нь юу вэ гэдгийг тайлах, сайтар ухаарах хэрэгтэй байна. Хэнийг ч болов эрүүл ухаанаас нь салгадаг уур хилэн, бухимдал нь үндсэн сууриараа бол ядуу зүдүү амьдралаас, шударга бус байдлаас үүдэлтэй нь маргаангүй үнэн. Ядуу оронд баян чинээлэг нь ч, эрх мэдэлтэй нь ч амар тайван байж чаддаггүй. Аз жаргал нь эцсийн дүндээ айх аюулгүй, сэтгэл амар байх явдал гэдэг утгаар авч үзвэл, ядуу оронд хэн ч жаргадаггүй.
Хүн амын дийлэнх хэсэг нь элбэг хангалуун амьдралтай, амьжиргааны түвшингээр ойролцоо тийм улс орон л тогтвортой, иргэд нь амгалан, төр нь хүчтэй байдаг. Тэгэхээр өнөөдөр төр засаг, улс төрийн намуудын өмнө тулгараад байгаа хамгийн том зорилт бол иргэдийнхээ амьжиргааг өөд татах явдал гарцаагүй мөн.

Гурав. Нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдлын тухай

Журмын нөхөд өө!
Сүүлийн хэдэн жил манай улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүд тогтмол өсч, энэ онд ч гэсэн 7-10 хувиар өсөх магадлалтай байна. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн өсөлт нийгэмд эерэг өөрчлөлт авчирч, ажлын байр нэмэгдэж, хүн амын орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн 3 жилийн дотор л гэхэд хоёр дахин нэмэгдсэн нь үүний тодорхой нотолгоо болно.
Гэхдээ эдийн засгийн өсөлт маань өрөөсгөл чанартай, эмзэг хэврэгхэн шинжтэй хэвээр байна. Монголчууд бид шинэ үйлдвэр олноор ашиглалтад оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, шинэ бараа бүтээгдэхүүнийг илүү бүтээмжтэйгээр үйлдвэрлэсэндээ биш уул уурхайн цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байж, түүнийг дагаж аж ахуйн нэгжүүдийн болон улсын төсвийн орлого нэмэгдсэнээс эдийн засгийн тоон өсөлт гарч байна. Өөрөөр хэлбэл энэ өсөлтийн дийлэнх хувь нь биднээс хамаарсангүй, дэлхийн зах зээл дээрх үнэ ханшны өсөлтөөр хангагджээ.
Эдийн засгийн өсөлтийн чанарын зэрэгцээ хурдац ч бас чамлалттай байна. Яагаад гэвэл эдийн засаг хэдий өсч байгаа ч нийгмийн тулгамдсан асуудлуудыг богино хугацаанд дорвитой шийдвэрлэх боломжийг бидэнд тэр бүр олгохгүй байна. Ядуурал, ажилгүйдлийн түвшин бидний хүсэн хүлээж буй тэр хэмжээгээр, тийм хурдаар буурахгүй байгаа нь статистикийн тоо баримтаас иш татахгүйгээр өдөр тутмын амьдралаас маань тодорхой харагдаж байгаа билээ.
Эдийн засгийн өсөлтийн чанар, хурдцын талаарх дээрх дүгнэлт нь өнөөдөр хийж буй шинэ нээлт биш юм. Харин өнөөдрийн нөхцөл байдал өмнөх жилүүдээс зарчмын нэг том ялгаатай байна. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн эрэлт хэрэгцээний өсөлт, түүнийг дагасан түүхий эдийн үнийн хөөрөгдөлт харьцангүй тогтвортой хадгалагдахаар байгаа нь Монгол Улсад ойрын ирээдүйдээ үсрэнгүй хөгжих боломжийг нээж байгаа болно. Урьд өмнө нь эдийн засгийн хөгжлийг хурдасгах яриа нь хүсэл эрмэлзлийн түвшинд байсан бол анх удаа энэ нь ойрын ирээдүйд, тэр ч бүү хэл бүр маргаашнаас биелүүлж эхлэх боломжтой зорилт юм.
Эдийн засгийн энэ түүхэн боломжийг бид алдалгүй ашиглах ёстой хэдий ч сүүлийн хэдэн жилийн туршид энэ гол зорилтоо анхаарах тэнхэлгүй шахам "улстөржсөөр" ирлээ. Тийм ээ, өнөөг хүртэл энэ түүхэн боломжийг ашиглаж чадахгүй байсан гол шалтгаан нь Монголын ард түмэн чадахгүй мэдэхгүйд бус харин улс төрийн маргаан, зөрчил, сөргөлдөөн улсын маань хөгжлийг чөдөрлөсөөр ирсэнд оршиж байв. "Улс төрийн намууд, улстөрчид Монголын хөгжилд тус болохоосоо ус болж байна" хэмээн үзэх иргэд, сонгогчдын тоо олширсоор байгаа учраас улс төрийн намуудын нэр хүнд, рейтинг жилээс жилд унаж байна.
Монголын улс төрийн амьдралыг ардчилал, хүний эрх, эрх чөлөө талаас нь сонжвоос урагштай, бас ахиц дэвшилтэй зүйлс цөөнгүй бий нь бий. Гэхдээ эдгээр үнэт зүйлс, зарчим нь бидний амьдралын салшгүй, зайлшгүй хэсэг болсон хэдий ч зөвхөн үүгээр хүн ард маань элбэг хангалуун, өег цатгалан амьдрахгүй нь тодорхой. Эдгээрийн зэрэгцээ өөр олон зүйлсийг төр засгаас, улс төрийн намуудаас ард түмэн шаардаж байна. Давын өмнө Монголын нийгэм өнөөдөр хариуцлагын тогтолцоог үгүйлж байна.
Өнөөгийн зарим улстөрчид хариуцлагыг уландаа гишгэж, хийж буй урагшгүй, ухамсаргүй, увайгүй бүх зүйлсээ ардчилал нэрээр чимэн чамирхаж, улс төржин сагаж, ард түмнээ илт хуваан талцуулах оролдлого хийж байна. Хуваагаад зогсохгүй бие биенийх нь эсрэг илт турхирах болсон нь дэндүү ичгүүртэй, дэндүү харалган. Талцсан нам, улс төрийн бусад хүчнүүдийн хэрээс хэтэрсэн маргалдаан, туйлширсан мэтгэлцээн, цэцэрхэлт ард түмнийг залхаан бухимдуулж, оюуны мэлмийг нь булингартуулж байна. Өнөөгийн Монголын улс төр "Инээдмийн ТҮЦ"-ийн гол сэдэв зүй ёсоор болсоор байгаад эцэстээ эмгэнэл болон нийгмийг цочроов.
Бухимдал бол манайдаа шинэ үзэгдэл биш л дээ. Шилжилтийн 18 жил, түүний гараанд соёолсон бултаараа сайхан амьдралд хүрэх гэгээн найдвар, түүний сарнил зэрэг нь хүн ардын ундууцлыг төрүүлэн хуримтлуулсаар иржээ. Ийнхүү он удаан жилээр хуримтлагдсан ундууцал, огцом шатсан бухимдал хоёрын хослол олны бухимдлыг шийдвэр гаргах эрх бүхий улс төрийн хүчний эсрэг чиглүүлэх магадлал нэмэгдэв. Харин үүнийг улс төрийн зорилгоор ашиглаж, чиглүүлэн турхирваас ямар үр дүн гардаг нь бид бүгдэд тодорхой боллоо. Уурссан олонд зөв зүйлсийг хэн, хэчнээнийг ч хийсэн бүтээсэн байх нь хамаагүй, зөвхөн бухимдал, уцаараа тайлах нь л тухайн мөчдөө чухал болдог гэдэг нь ч бас харагдлаа.
"Дарин дээр оч" гэгчээр эдийн засгийн өсөлтийг цаламдах нэгэн сөрөг үзэгдэл төр засаг, иргэдийн сэтгэлийг сүүлийн үед багагүй зовоож эхэллээ. Энэ бол бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляц. Одоогоор инфляцийн түвшин 30 хувийн босгыг даваад байна. Инфляцийн түвшинг цаашид бууруулж чадахгүй л юм бол хором өнгөрөх бүрт иргэдийн маань хийсэн бүтээснийг цаас, хөөсөнцөр болгон үнэгүйдүүлж, ард иргэдийн бухимдлыг бүр туйлдсан эсэргүүцэл болгохыг үгүйсгэх аргагүй. Энэ цаашаа гинжин урвал болж хөвөрнө. Хэт инфляцтай газар гадаад дотоодын хэн ч хөрөнгө оруулахаас татгалзана. Хөрөнгө оруулалтгүйгээр ирээдүйн орлого гэж үгүй. Энэ нь нийгмийн ядуурал, түүнээс үүдсэн бухимдлыг улам бүр гааруулна. Өндөр түвшний инфляц нь ядуурлыг бууруулах чиглэлээр хийсэн нааштай алхам, ололт бүхнийг арагш нь чангааж, ядуурлыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг болохыг олон улсын гашуун практик харуулж байна.
Энэ бүхнийг хураангуйлан товчхоноор хэлэхэд нэг талаас бид үсрэнгүй хөгжлийн гараан дээр тулж ирээд байна. Нөгөө талаас бид хөгжлийн түрэлтээ чөдөрлөн саатуулахуйц улс төрийн зөрчилдөөн маргаан дунд алхайн сууж байна. Хэрэв бид улс төрийн ээдрээгээ шийдэхгүй түүхэн боломжоо алдах аваас бидний хөгжил үсрэнгүй биш, тэр байтугай жирийнх ч биш, харин бүр хоцрогдол ухралт болж Монголыг маань хохироох нь байна шүү!
Монгол орны цаашдын зам мөрийг ярихын өмнө эхлээд одоо байгаа өөрийн түвшинг үнэн зөвөөр дэнслэх хэрэгтэй. Улс орны хөгжлийн түвшинг баатарлаг түүхээр нь биш, уудам нутгаар нь бус, ашигт малтмалын нөөцөөр нь ч биш, харин хүний хөгжлийн үзүүлэлт гэгчээр тодорхойлж байна. Хүний хөгжлийн үзүүлэлтэд дундаж наслалт, боловсрол, ой хүрээгүй хүүхдийн эндэгдэл, хоол тэжээлээсээ авч байгаа калори, нэг хүнд ногдох ДНБ, эрчим хүч, шатахуун, мөн дундаж иргэн орлогынхоо хэдэн хувийг хоолондоо зарж, хэдийг эрүүл мэнддээ зориулаад, цааш нь хуримтлуулах юм хэр үлдэв гэхчлэнгийн олон үзүүлэлт багтдаг ч чухамдаа хүн бүр хэр зэрэг сайхан амьдарч байна вэ гэдгийг нь тооцоолж илэрхийлсэн хэмжигдэхүүн юм.
Монгол хүний хөгжлийн үзүүлэлт ямархуу байгаа вэ? Монгол хүний дундаж нас сүүлийн зуун жилийн турш уртассаар ирсэн. Сүүлийн үеийн статистик мэдээнээс үзвэл 64-67 насанд хүрээд байна. Гэхдээ Монголын иргэн Японы иргэдээс 15 жилийн өмнө, Хятадын өндөр настнуудаас 10 жилийн өмнө хорвоог орхиж байна. Манайх бүхий л аймаг, сумаа хамарсан эрүүлийг хамгаалахын давгүй тогтолцоотой гэдгээрээ их бахархдаг. Гэтэл яагаад иргэн нь мөнгөө хурааж байгаад Хөх хотод оношлуулахыг чухалчилж байна вэ? Манайхан бараг бүгдээрээ бичиг үсэгт тайлагдсан, 10.0 мянган хүнд ногдох оюутны тоогоор Америкийг гүйцэж түрүүлээд байгаа. Гэтэл дээд сургууль төгсөгчдийн тодорхой хэсэг нь томхон дэлгүүрийн худалдагч болбол л "башийж" байгаагийн учир юу вэ?
Бид өөрсдийгөө бусадтай жишиж байж л амьдралынхаа чанар чансааг бодитоор мэднэ. Манайх шиг байгалийн баялаг ихтэй, хүн ам цөөнтэй бөгөөд хөгжлийн түвшингээрээ хоорондоо ялгарах, хоёр өөр тивийн хоёр өөр улстай жишээд үзье. Норвегид нэг хүний эрчим хүчний хэрэглээ 20 мянган киловатт хүрч байхад манайд түүнээс 50 дахин бага байна. Катарт нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 80 мянган ам.доллар болж байхад бид ганц мянгын босгыг дөнгөж өнгийгөөд сууж байна.
Ажилгүйдэл, ялангуяа нийслэл хотод гүн хямралын үеийнхээс дор хэмжээнд байна. Мэдээж хэрэг үүнд нөлөөлсөн олон хүчин зүйл бий. Хүн амын бараг тэн хагас нь нийслэлдээ төвлөрсөн ийм жишээ тэр болгон байхгүй. Гэхдээ хөгжлийн ид оргил руугаа гарч ирж байна гэцгээх өнөөгийн бидний ажилгүйдлийн төвшин дэлхий нийтийг хямраасан үе болох ХХ зууны 30-аад оны АНУ-ынхаас даруй хоёр дахин их байна. Ажилгүйдлээс нийгмийн бүхий л муу муухай, тухайлбал ядуурал, гэмт хэрэг, архидалт, ёс зүйн доройтол эхтэй байдаг.
Нэг талаас нь харахад бид хөгжөөд байгаа мэт боловч хүний хөгжлийн үзүүлэлт буюу амьдралын чанарт мэдрэгдэхүйц дэвшил гаргах хэмжээнд хүрэхгүй байна. Өнөөгийн энэ хурдаараа явбал орчин үеийн Солонгосын хэмжээнд хүрэхэд бараг бүтэн зуун хэрэгтэй болох нь. Иймд Монгол оронд ердийн биш, үсрэнгүй л хөгжил хэрэгтэй байна. Ийм хөгжилд хүрэхийн тулд бид яг одоо түүхэн сонголтоо хийх шаардлагатай боллоо. Цаг үе биднээс чухам үүнийг л шаардаж байна.

Дөрөв. Хийх ёстой түүхэн сонголтын тухай
Түүхэн сонголт бидний монголчуудад сүүлийн 100 жилд дөрөв дэхээ тохиож байгаа нь энэ.
1911 онд Манжийн нөлөө сулрах үед Монголын засаг төрийн эрхийн төлөө ноёдын болон лам хуврагуудын бүлгийн хооронд хатуу өрсөлдөөн үүсчээ. Чин Ван Ханддорж тэргүүтэй ноёд, Да лам Цэрэнчимэд тэргүүтэй лам нарын бүлэглэл эцэстээ хүч нэгтгэн эвсэн хамтарсны хүчинд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж чадсан байдаг.
1921, 1924 онд лам нар, түшмэдийн, ардын гэсэн олон бүлэглэл, дугуйлан мөн л ойлголцон, эвсэж нэгдсэний хүчинд феодалын хамжлагат ёсыг халан, орчин цагийн бүгд найрамдах засаглал руу хөтлөн оруулж чадсан юм.
1990 оны Монголын ардчилсан хувьсгал нь МАХН-ын удирдлага ба тэр үеийн ардчиллын төлөө нам, хөдөлгөөний харилцан ойлголцол, зөвшилцөл, хамтын ажиллагааны үр дүн байлаа.
Тэгвэл өнөөдөр бид бас нэгэн ийм сонголтын өмнө ирээд байна. Монгол орноо үсрэнгүй хөгжүүлэх түүхэн бололцоогоо ашиглах уу, эсвэл эдийн засгаараа өөдтэй баталгаажаагүй тусгаар тогтнолтой, бэлгэдэл ба хэлбэр давамгайлсан ардчилалтай, ядуу зүдүү нь дэндүү олон болсон зогсонги байдлаа хэвээр үлдээх үү гэсэн салаа замын уулзварт ирээд байна.
Түүхэн сонголт гэдгийг би энд дурдахдаа зөвхөн нэг удаагийн шийдвэр гаргаад орхих тухай бус, харин Монгол Улсын төр засаг, улс төрийн намууд хөгжлийн талаарх бодлогоо шинэчлэн тодорхойлж, түүнийгээ ард иргэдийнхээ амьдралд шууд үр өгөөжөө өгөхүйцээр хэрэгжүүлдэг тийм тогтолцоог бүрдүүлэх тухайд ярьж байгаа юм.
Одоогоос арав гаруй жилийн өмнө баталсан Монгол Улсын гадаад бодлогын үндсэн чиглэл ямар нэгэн хүндрэл гажилтгүйгээр хэрэгжсээр өнөөг хүрсэн. Энэ нь Монголын төр засаг, эрх барьж ирсэн намуудын мэргэн ухаантайнх гэхээсээ илүү Монголын гадаад бодлого бусдын анхаарлыг гойд таталгүй, голдрилоороо явсаар ирсэнд байгаа юм.
Гэтэл өнөөдөр манай орны ашигт малтмалын нөөц баялаг гэхэд л дэлхий нийтийн анхааралд өртөж, том том гүрнүүдийн сонирхлыг үлэмж татаж эхэллээ. Сонирхогч гүрнүүд Монголын гадаад бодлогод нөлөөлөх, чиг баримжааг нь өөртөө ашигтайгаар эргүүлэх оролдлого хийж эхлэхийг хэн ч үгүйсгэх аргагүй болоод байна. Тиймээс "Монгол төрийн хар хайрцагны" бодлогоо бид хамтаараа дахин нэг сайн дэнслэх, ялангуяа уул уурхайн салбарын гадаад бодлогоо улс үндэстнийхээ эрх ашигт нийцүүлэн нягтлах шаардлага тулгарч байна.
Нөгөө талаас гаднынхан Монгол орныг сонирхоод шохоорхоод байгаа энэ нөхцөл байдал нь бидний өмнө үсрэнгүй хөгжлийн гайхамшигт боломжийг бас нээж байна. Бид байгалийн нөөц баялгаа хэрэгтэй цагт зөв ашиглаж, хүн ард, улс үндэстэндээ үр шимийг нь хүртээж, хөгжлийн шинэ эрэмбэд гарч, хүн ардаа жаргаах үүдийг нээх учиртай. "Түүх зогсдоггүй. Нэг бол урагшилж, эсвэл ухарч байдаг" хэмээн мэргэд сургасан байдаг билээ. Монгол орон ухрах, урагшлахын торгон зааг дээр ирээд байгааг сануулах үүднээс энэхүү мэргэн үгийг ишилж байгаа юм.
Одоогоор хаалттай, цоожтой байгаа, чухамхүү үсрэнгүй хөгжлийн үүд хаалгыг нээх түлхүүр бол үндэсний эв нэгдэл, ухаалаг зохицлоос өөр юу ч биш. Үүнээс өөр түлхүүрээр энэ хаалга нээгдэхгүй ээ.
Өнөөгийн Монголын голлох улс төрийн хоёр нам хоёулаа эрх барьж, эсвэл сөрөг хүчин болж явсан. Өөр хоорондоо эвсээд ч бас үзсэн. Гэхдээ аль ч тохиолдолд үндэсний эв нэгдлийн, тэгэх тусмаа үсрэнгүй хөгжлийн бодлогыг тэр болгон шууд хамтран боловсруулж хэрэгжүүлж байсангүй. Нэг бол эрх барьсандаа эрдээд цөөнхөө тоодоггүй, эсвэл цөөнх нь хөндөлдөөд, хийх гэснийг нь хийлгэдэггүй, сүүлдээ бүр ганц хоёрхон суудалтай намыг хүртэл урьж залан эрх баригчийн эгнээнд оруулж байж Засгийн газраа бүрдүүлдэг байлаа. Төрийн машин нэг бол мөнхийн гацаатай байдаг, нэг ажиллавал хяналтгүй дураар эргэдэг эрүүл бус ийм байдал нүүрлэсний гайгаар бид асар их боломжийг алдлаа.
Өнгөрсөн дөрвөн жилд бид нэг ч томоохон үйлдвэр, уурхай, орд газрыг ашиглалтад оруулсангүй. Монгол Улсад хамгийн бага ашигтай гэгдсэн хувилбараар нь эхэлсэн байлаа ч гэсэн өдөртөө сая сая доллар, жилдээ тэрбум доллар бидэнд өгчихсөн байх учиртай Оюутолгой тав дахь жилдээ "Зэлтэрийн гацаа"-нд тээглэсээр байна.
Байгаа боломжоо бүрэн ашиглах үүднээс улс төрийн нам, хүчнүүд, ялангуяа УИХ-ын өнөөгийн бүрэлдэхүүнийг бараг тэр чигээр нь бүрдүүлж буй МАХН, АН хоёр урьд өмнөх маргаан зөрчилдөөнөө нэг мөр орхин эвлэрч, эвслийн Засгийн газар байгуулах хэмжээнд хамтран ажиллахгүй бол болохгүй нь байна. УИХ-д суудалгүй улс төрийн бусад нам, хөдөлгөөнүүд, иргэний нийгмийн байгууллагуудтай ч гэсэн шинэ Засгийн газар улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ аж амьдралыг сайжруулах, шударга есыг тогтоох өргөн хүрээний асуудлуудаар хамтран ажиллах шаардлагатай байна.
Монголын ард түмний эрх ашиг ийм эвлэрэл, хамтын ажиллагааг гарцаагүй шаардаж байгаад үйл хэргийн үнэт чанар оршино. Учир начир нь бас Монголын ард түмнийхээс өөр илүү эрх ашиг МАХН-д байхгүйд оршиж байна. Арай өөр өнцгөөс нь энэ үнэнийг илэрхийлбэл Монголын ард түмний эрх ашиг МАХН-ынхаас ч, АН-ынхаас ч, өөр бусад нам, хөдөлгөөнийхөөс ч хавьгүй илүү эрхэм билээ.

Тав. Эвслийн Засгийн газар, түүний зорилтын тухай
Журмын нөхөд өө,
Миний бие Ерөнхий сайдаар томилогдсоны дараа нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөж, таван төгөлдөршлийн санаагаа дэвшүүлснийг та бүхэн санаж байгаа. Таван төгөлдөршлийн үзэл санаа бол манай намын мянга мянган гишүүдийн санаа бодол, хүсэл тэмүүлэл шингэсэн ажлын төлөвлөгөө юм.
Ард иргэд ч итгэл найдвар өвөрлөн энэ үзэл санаа, энэ төлөвлөгөөг маш халуунаар дэмжсэн. Гол сөрөг хүчин болох Ардчилсан нам ч эхэндээ дэмжиж байсан юм. Есөн сар гэдэг нь хүнээр бол тогтсон үр хөврөл шинэ хүн болон биежээд, төрөх хугацаа шүү дээ. Гэвч үр дүн нь юу болсон, хаашаа эргэснийг бүгд тодорхой мэдэж байгаа. Богино хугацааны хөтөлбөр байснаас, сонгууль хаяанд тулчихсан учраас гэх мэтчилэн энэ бүхнийг уучилж, сөрөг хүчнийг зөвтгөж болох талтай. Тэгвэл одоо дараагийн сонгууль болтол бүхэл бүтэн дөрвөн жилийн өмнө, өөрөөр хэлбэл нарны эрт, насны галтайд, холыг зорих гарааны зурхайгаас энэ саналаа илүү дэлгэрэнгүй, илүү өргөн хүрээтэй болгон дэвшүүлэн тавьж байна.
Бид УИХ-ын саяхь сонгуулиар 12 төгөлдөршлийн хөтөлбөр дэвшүүлсэн. Нэгэнт сонгуулиар олонх болсон тул, олон түмэн бидэнд Засгийн эрхийг атгуулах итгэлээ даатгасан учраас хөтөлбөрийн зорилтуудаа нэг бүрчлэн хэрэгжүүлэх нь Монголынхоо нийт ард түмний өмнө хүлээсэн бидний үүрэг. Ардчилсан нам ч 10 зөв бодлого хэмээн томъёолсон өөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Хоёр намын дэвшүүлсэн хөтөлбөрүүдэд ижил утга санаа ч бий, зөрүүтэй ч юм бий. Гэвч аль аль нь Монголын нийгмийг үсрэнгүй хөгжил рүү хөтлөх нийтлэг нэг л санааг агуулсан байгаад хэргийн учир оршино.
Сонгуулийн үеэр МАХН иргэн болгондоо сая таван зуун мянгыг, Ардчилсан нам нэг сая төгрөгийг амласан. Энэ бол зөвхөн уул уурхайн ашигт малтмалыг ашиглаж, боловсруулж, борлуулан байж баялаг болгох явцад иргэн болгонд хувьцаагаар буюу бусад олон хэлбэрээр ногдох хөрөнгө юм. Энэ байтугай баялгийг бид ойрын хугацаанд иргэн бүхэндээ хүртээх дүүрэн бололцоо бий. Бид хамтарвал энэ бололцоо бодитоор хэрэгжих хугацаа богиносно. Чухамдаа цаг хугацааг товчлох арга замыг үсрэнгүй хөгжил гээд байгаа хэрэг.
Улс орон болгонд үсрэнгүй хөгжих бололцоо тэр бүр бүрддэггүй. Цаг үе болгон үсрэнгүй хөгжлийн боломжийг нээж өгдөггүй. Үсрэнгүй хөгжлийн бололцоо болгон ч гайхамшигт амжилтад хүргээд байдаггүй нь ойлгомжтой. Харин зөв цаг мөчид, оновчтой тохирсон арга механизм үйлчилж байж энэ бололцоо бодит үйл хэрэг болдог аж.
Эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг хэрэгжүүлэхийн тулд хийх ажил маань тодорхой. Эрдэс баялгийн салбарт байгаа нөөц боломжоо бүрэн дүүрэн, аль болох ойрын үед ард олондоо хамгийн хүртээлтэй, үүний хамт хөрөнгө оруулагчийн хувьд ашигтай байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах нь тэргүүн ээлжинд тавигдах зорилт билээ.
Үүний тулд Ашигт малтмалын хуулийн асуудлаа нэг мөр шийдэх нь хамгийн эхэнд хийх ёстой ажлын нэг болно. Үүний үндсэн дээр Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэс, Асгатын мөнгө, Дорнодын уран, Төмөртэйн төмөр зэрэг мега-төслүүдийг яаралтай эхлүүлж, уул уурхайн салбарын орлогоос ард түмэндээ хамгийн зохимжтой хэлбэрээр "Эх орны хишиг" хүртээх асуудлыг хуульчлан, үе шаттай хэрэгжүүлэх нь энэ 4 жилийн томоохон зорилтын нэг юм.
Цаашид уул уурхайн салбарыг түшиглэн босох аж үйлдвэрийн цогцолбор, дэд бүтцийн зангилаа төвүүдийг төрөөс дэмжих, урамшуулах, шаардлагатай бол чиглүүлэх бодлого үйл ажиллагааг ч гэсэн өнөөдрөөс эхлэн яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Шивээ-Овоогийн уурхайн цахилгаан станцын цогцолбор, нүүрс шингэрүүлэх цогцолбор, олон улсын шинэ нисэх буудал, Говийн өмнөд хэсгийн төмөр зам, ус, цахилгааны дэд бүтцийн сүлжээ, зүүн чиглэлийн төмөр зам зэрэг аж үйлдвэрийн олон төсөл шил шилээ даран төрөөс дэмжлэг хүсэмжилж, улс төр гацаанаас гарч, Монголын төр хөл, толгойгоо олохыг хүлээж байна. ХХI зууны эхэнд Монголын аж үйлдвэржилтийн шинэ үе шатыг эхлүүлэх түүхэн энэ боломжийг бид хэрэгжүүлэх ёстой болж байна.
Атрын 3 дахь аяныг орон даяар эхлүүлж, эхний нааштай үр дүн мэдрэгдэж, гарт баригдаж эхэлж байна. Атрын 3 дахь аяныг бүрэн хэрэгжүүлэх олон нийтийн хүлээлт бүрдсэн байна. Иймд энэхүү хөтөлбөрийг өмнө нь төлөвлөсний дагуу хэрэгжүүлэх ажлыг шинэ Засгийн газар үргэлжлүүлэх учиртай.
Төр засаг үймж байх хооронд бизнесийнхэн хүнд сурталтны хатуу дарамтад улам автагдаж байна. Төрийн албан хаагчид сүүлийн үед ямар ихэмсэг, гуйлгамтгай болсныг гадна дотнын хөрөнгө оруулагчид нэгэн дуугаар онцолж байна. Бид уг нь хөрөнгө оруулалтыг гадуурхах, алагчлах хөгжлийн тийм шатандаа хүрээгүй юмсан. Иймд шинэ Засгийн газарт хүнд сурталтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх үүрэг бас ногдож байна.
Өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ огцом өсч буй нь манай нийгмийн хувьд цоо шинэ үзэгдэл гэж хэлж болно. 1990-ээд оны эхэн үед ч ийм огцом өсөлт ажиглагдаж байгаагүй. Дэлхийн бусад орнууд үнийн өсөлт нийгмийн тогтвортой байдалд аюул занал учруулж болохоос болгоомжилж, яаралтай арга хэмжээ авч байна. Бид ч гэсэн үнийн өсөлтөөс үүдэн бусад хөгжиж буй оронд болж буй үйл явдлаас сургамж явах ёстой. Үнийн өсөлтийн дарамтыг манай нийгмийн хамгийн эмзэг хэсэг, орлого багатай тэтгэврийн ахмад настнууд, өрх толгойлсон олон хүүхэдтэй эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань бусдаас хурцаар мэдэрч, төрийнхөө энэрэл анхаарлыг эрэлхийлэн хүсч, шаардаж байна. Иймд дэлхийн бусад орны жишгээр, олон улсын мэргэжлийн байгууллагуудын зөвлөж байгаагийн дагуу нийгмийн хамгийн эмзэг хэсэгт хоол хүнсний болон бусад онц шаардлагатай дэмжлэгийг эхний ээлжинд үзүүлэх арга хэмжээг хуульчилж, шаардлагатай гэж үзвэл төсвийн тодотголыг оны өмнө УИХ-аар хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзэж байна.
Энэ мэтээр хийх ажил, шийдэх асуудал дэндүү их хуримтлагдсан байна. Жишээ нь, монголчуудын амьдралын нэгэн чухал үндэс болсон мал аж ахуйгаа эрчимтэй хөгжүүлэх, малчин түмнээ тэтгэх мэргэн бодлого өнөөдөр илт үгүйлэгдэж байна. Малчдыг хөгжиж дэвжихэд нь бодитой тусламж үзүүлэх, мал сүргийг эрүүлжүүлэх, сүргийн бүтэц, малын угсаа, ашиг шимийг сайжруулах, сүү, цагаан идээгээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг технологийн хувьд дэлхийн түвшний хэмжээнд боловсруулах зорилтыг хөрөнгө мөнгөний бололцоо гарч ирж буй өнөө үед амаар биш бодитоор хэрэгжүүлэх естой гэж үзэж байна.
Үүний сацуу Монгол төрийн ажлыг өөд нь татахгүй бол бид хол явахгүй нь ээ. Төр тунгалаг байх ёстой. Төрийн ой санамж сайн байх учиртай. Энэ бүхэн нь нийгэмд шударга ёсыг хэрэгжүүлэх, хуулийг дээдлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах, иргэндээ үйлчлэх зорилтыг биелүүлэх үндсэн нөхцөл болно. Төрийн ажил, үйлчилгээг ил тод, авлигаас ангид, хүнд сурталгүй болгох, хууль, шударга ёсны дагуу хариуцлага хүлээдэг төрийн албаны ардчилсан тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх нь өнөөгийн нөхцөлд юу юунаас илүү чухал болоод байна. Төрийн албаны "гал тогоо"-г намын харьяаллаас жинхэнэ ёсоор ангид байлган, түүний мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах ёстой.
Авлигын эсрэг хийх тэмцлийг бодитойгоор өрнүүлэх ёстой. Энэ тэмцлийг хоосон уриа лоозон болгон өнгөрүүлэхгүй байх зарчмыг иш үндэс болгох үүднээс би энэ үгийг хэлж байна. Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө манай ард түмний олон жилийн турш хүсэн хүлээж ирсэн энэ том асуудлыг даруй шийдвэрлэж эхлэхгүй бол нийгмийн улс төрийн байдлыг тогтвортой байлгах, нийгэм-эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх үйлс алхам тутамдаа бэрхшээлтэй тулгарсаар байх болно.
МАХН зөвхөн засгийн эрхийг авахын төлөө оршин тогтнож буй нам биш ээ. МАХН бол дэвшүүлсэн зорилт, бодлогоо хэрэгжүүлж, Монголчуудынхаа амьдралыг өөд нь татахын төлөө нам гэдгээ олон түмэндээ дахин нэг харуулах цаг ирлээ.
1990-ээд онд МАХН улс төрийн гол намуудтай тохиролцон түүхийн шинэ хуудсыг хамтдаа нээх улс төрийн зориг тэнхээ, бодлого чадавхитай байсан. Түүхийн шийдвэрлэх шинж чанартай цаг мөчид дахин тулж ирээд байгаа өнөөгийн нөхцөлд ч бидэнд ухаалаг шийдвэр гаргах улс төрийн зориг тэнхэл, бодлого ухамсар байгаа гэдэгт итгэж байна.
Парламентын засаглалтай орнуудад аль нэгэн нам олонх болоогүй тохиолдолд эвслийн Засгийн газар байгуулдаг нь нийтлэг зүйл. Харин аливаа нэг улс орон эдийн засгийн том шийдлийн өмнө ирсэн, эсвэл нийгмийн хямрал талцлаас гарах шаардлага тулгарсан зэрэг онцгой тохиолдолд олонх болсон нам улс төрийн бусад хүчнүүдтэй нэгдэж эвслийн Засгийн газар байгуулдаг практик бас бий. Энд би улс эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө, дотооддоо ямар нэг зөрчил маргааныг дэвэргэхгүйн төлөө, тулгамдсан асуудлаар нэгдсэн ойлголт, байр сууринд хүрч нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажиллахаар эвслийн Засгийн газар байгуулдаг эерэг практикийн тухай ярьж байна .
Өнөөгийн монголчууд бид улс орныхоо үсрэнгүй хөгжлийн үүд хаалгыг нээхийн тулд ийм алхам хийх зайлшгүй шаардлагатай гэж би МАХН-ын даргын хувьд үзэж байгаа юм.
Бидэнд эвслийн Засгийн газар байгуулж байсан туршлага бас бий. Эерэг, эсрэгийн цуглуулга болсон энэ туршлагаа бид дэнслээд эвслийн Засгийн газрыг хэрхэн байгуулж байсан, алдаа, оноо нь юу байсан билээ гэдгийн сургамжийг бид заавал тооцоолох ёстой. Хэрэв хамтарч ажиллахаар болбол эрх зүйн талаасаа бүрэн баталгаажсан, үүрэх хариуцлагаа нарийн заагласан, хүрэх зорилтоо сайн тодорхойлсон гэрээ байгуулж ажиллах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Намын Бага хурлын эрхэм гишүүд ээ,
Миний бие МАХН-ын даргаар сонгогдсоныхоо дараахан "УИХ-ын сонгуульд манай нам ялалт байгуулахын төлөө хүчин зүтгэнэ" хэмээн МАХН-ын ХХҮ их хурлын хүндэт индэр дээрээс андгайлсан билээ. МАХН сонгуульд ялалт байгуулах эсэх нь нийт монголчуудад ямар хүртээлтэй юм бэ? гэж зарим хүн надаас ёжтойхон асуусаар ирсэн. Энэ асуултын хариу нэн тодорхой. Монгол орноо хөгжүүлж, монгол түмнээ эвтэй найртай, элбэг хангалуун амьдрах боломжийг нь хангахын төлөө л МАХН сонгуульд оролцсон. Тодорхой зорилт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Бид бүгдийн хичээл зүтгэл талаар болсонгүй. Монголын ард түмэн бидэнд дахин итгэл хүлээлгэлээ. Бид одоо зүтгэх ёстой. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсаа хөгжүүлэх ёстой. Монголын ард түмнийхээ амьдралыг өөд нь татах ёстой.
Энэ бүхнээ гүйцэтгэж, түүхэн бололцоог зөв, үр дүнтэй ашиглаж, дэвшил хөгжилд хүрэхийн тулд эвслийн Засгийн газар байгуулъя гэсэн саналыг миний бие МАХН-ын даргын хувьд дэвшүүлж байна. Энэ нь МАХН дангаараа Засгийн газраа байгуулах чадал дутсандаа бус юм. Сонгуульд илэрхий ялалт байгуулж олонх болсон намыг чадалгүй нам гэдэггүй. Харин ч улс орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө сонгуулиар олсон эрх мэдлийнхээ хэсгээс татгалзаж, Монголоо гэсэн ариун сэтгэлээр бүх асуудалд хандаж чаддаг тийм хүчтэй, хүлээцтэй намаас л ийм санал дэвшүүлдэг юм. МАХН энэ саналыг дэвшүүлж байгаа нь хариуцлагаас цэрэвсэндээ бус, боловсон хүчин дутма]]> Thu, 04 Sep 2008 21:59:46 +0800 http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=77992 <![CDATA[Д.Дэмбэрэлийг дэмжиж байна.]]> http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=77023 Д.Дэмбэрэл гуай бол УИХ хурал дотроо чандмань эрдэнэ болсон ардын парламентч хүн.

Сэтэвийн ШАР /доктор, дэд профессор/

Манайд нэг муухай зуршил тогтжээ. Хэн нэг нь албан тушаал дээр очих сургаар л хэлэх үгээ олж чадахгүй муулах юмаа. Сайтууд дээр гарсан нийтлэлийн доор бичсэн сэтгэгдэлүүдийг харахгүй юу голцуу л хөгшин, хуучин энэ тэр гээд л цоллоод эхэлсэн байна. Үнэндээ ихэнх хөгжингүй орны улстөрчид 70 орчим насных байдаг. Тэд л улс орноо сайн удирдаж хөгжилд хүргэдэг.

Би УИХ-ын даргаар ноён нуруутай, улс төрийн гал тогоонд олон жил ажилласан зөв хүнээ сонгожээ гэж баярлаж байна. Тиймээс өмөөрч хэдэн үг бичий гэж бодлоо.

Тэр хэлэх ярихаа гүнээ цэгнэнэ. Ялангуяа улс төрийн дүгнэлт хийх юманд үг бүрээ тунгааж, бодол болгоноо шижир болгосны дараа ам нээнэ. Сэтгэлийн хөөрлөөр баахан үг цувуулчихаад дараа нь түүндээ ороогддог гэнэн улс төрчдөд тэр байгаагаараа л амьд үлгэр, жишиг загвар болдог. Бичиг цаасны ажилд нягт нямбай. Нэг л хэлсэн бол хэрэгжүүлж л салдаг. Угаасаа хэрсүү, ухаалаг болохоор хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээж чадна. Түүнд ямар нэгэн ажил даалгасан бол араас нь яагаа бол гэж санаа зовох нь илүүдэл. Магадгүй түүний төөрөг заяа тийм ч юм билүү. Ерөөсөө аливаад ул суурьтай хандана. Тэр эдийн засагч, санхүүч улс төрч, нийтлэлч хүн. Нам, ОНБ, аж ахуй, төрийн гэсэн дөрвөн чухал салбарт ажиллаж байхдаа ажил амьдралын арвин туршлага хуримтлуулсан. Түүний ажил, амьдралын замналыг харахад ямагт өгсүүр байжээ. Тэр үсэрч дэвшээгүй, өгсөж дэвшсэн.

Д.Дэмбэрэл аливаа хүнийг их бага гэж чамлахгүй, өндөр алба хашихдаа ч тэр эгэл жирийн. Бусдад долгинож, долдойлохгүй. Ёстой л байгалиас төрснөөрөө байдаг хүн.

Авилгалын улс орны хэмжээгээр улстөрийг бүхэлд нь бохир болгодог, төрийг үйл ажиллагааг нь гажуудуулах байдлаар зарчмыг нь алдагдуулж муутгадаг, улс орныг удирдах чадварыг бүр мөсөн алдагдуулахад хүргэдэг зэрэг учруулдаг хор хохиролыг сайн мэддэг. Авилгалын тухай хуулийн хоёр төслийг боловсруулахад голлох үүрэгтэй оролцсон.  Авилгатай тууштай тэмцдэг. Зэргийг нь бодохоор УИХ-ын даргын эрх мэдлийн хүрээнд байдаг Авилгатай тэмцэх газрыг хамгийн сайн ажиллуулж, манай нийгэмд буглаад байгаа идээ бээрийг шахан гаргах том гавъяа байгуулна гэж итгэж байна.

Д.Дэмбэрэлд сайхан монгол эр хүний есөн сайн чанар байна.

1.Алсын хараа

2.Холч ухаан

3.Өршөөнгүй сэтгэл

4.Эв эе, хайр дурлал

5.Эрхэм төгөлдөр ноён нуруу

6.Өмөг түшиг тулгуур болох чанар

7.Хатан зоригт тэвчээр хатуужил

8.Ханилах арга ухаан

9.Хүний мөс чанар, ёс жудаг, нүнжиг

Д.Дэмбэрэл танд эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсэе.

]]>
Sun, 31 Aug 2008 10:26:26 +0800 http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=77023
<![CDATA[УИХ-ын сонгуулийн үр дүнг “Баавар”-тай таалцаж тоглох шив]]> http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=76474

УИХ-ын сонгуулийн өмнө үр дүнг нь олон хүмүүс урьдчилан таамаглаж байлаа. Гэхдээ оносон нь байхгүй. Таахад ч төвөгтэй байсан. Ялангуяа АН-ынхан бүүр ч байгүй буудсан. Тэд хэвлэл мэдээллийн талбар дээр илэрхий их мөнгө хаяж, маш их сурталчилгаа хийсэн. Үүндээ өөрсдөө толгой нь эргээд хөөрхий "Манайх ялна, манайх ялна" гэж буудаж буудчихаад. Түүндээ гол нь өөрсдөө итгэсэн нь тэдний алдаа болсон.

Таалцсан тоглоомын тухайд миний таамаглал ямар ч байсан "Баавар"-тай нөхдүүдээс илүү байсан. Би хожсон. Сонгуулийн өмнө 3 гол зүйлийг хараад ялалт яав ч МАХН-ын талд байна гэдгийг харж байсан. Мэдээж сонгууль болоод өнгөрсний дараа илүү олон зүйлийг харьцуулж харсан лдаа. Гэхдээ зөвхөн өмнөх гурваа л бага шиг тайлбартайгаар 0-оос 5 оноогоор дүгнэе.

1. Нэр дэвшигчидээ сонгосон нь

МАХН: 2006, 2007 онд хоёр ч удаа бүх намынхаа гишүүдээр хэлэлцүүлэн гаргаж ирсэн. Намын гишүүд нь ард түмний нэг хэсэг учраас ард түмэнд нэр хүнд бүхий хүмүүсээ УИХ-д нэр дэвшүүлж чадсан. Иймд МАХН-д хамгийн өндөр оноо буюу 5 оноо

АН: Өмнөх практикаа давтсан. Ер нь АН сайн улс төрч олонтой ч гэсэн УИХ-д нэр дэвшүүлэх хүмүүс дээр их алддаг. Ядаж байхад сонгуулийн үеэр тэр Дархан-Уул аймагт нэр дэвшүүлсэн Н.Мөнхдаш намынхаа нэрийг хөөдөж өгсөн дөө. Иймд АН-д 3 оноо

2. Мөрийн хөтөлбөр түүний сурталчилгаа

МАХН: Мөрийн хөтөлбөрөө урьд өмнөхтэйгээ адил нухацтай, сайн боловсруулсан. Сурталчилгаа нь ялангуяа 2004 оны сонгуулиас их өөр намуухан байж байгаад төгсгөлд нь үндсэндээ сүүлийн 10 орчим хоног маш эрчимтэй сурталчилсан. Иймд МАХН-д 4 оноо

АН: Мөрийн хөтөлбөр нь нухацтай биш ч ард түмэнд маш их таалагдсан. "Ард түмнээсээ асуусан 10 зөв бодлого" энэ үнэхээр сайн ПР болсон. Сурталчилгаандаа эртнээс анхаарч хэвлэл мэдээллийн салбарыг үндсэндээ өөртөө үйлчлүүлж чадсан. Иймд АН-д 5 оноо

3. Намын байгууллагууд, гишүүд, дэмжигчидээ сонгуулийн ажилд оролцуулсан нь

МАХН: УИХ-д нэр дэвшигчдийн хэлэлцүүлэг, НАШБ-ын дарга нарын зөвлөлгөөн энэ тэр гээд гишүүдээ, намынхаа байгууллагуудыг эртнээс аажмаар идэвхжүүлж ирсэн. Сонгуулийн үеэр боломжийн ажиллуулсан. Иймд МАХН-д 4 оноо

АН: Өмнөх сонгуулийн үр дүнгээс шалтгаалж намаасаа гишүүд нь салаад л холдоод л байсан. Ялангуяа ҮШН-д их олон туршлагатай лидерүүд нь орсон. Түүнийг дагаад гишүүд нь урам хугарч байлаа. Үнэндээ Элбэгээг энэ намын дарга болоход АН маш хүнд байдалд байсан. Элбэгээгийн гавъяа бол Ерөнхий сайдаас буухдаа нэр хүнд өндөр байснаа ашиглаж намын гишүүд, дэмжигчидийнхээ нэлээд хэсгийн идэвхийг сэргээж чадсан. Харамсалтай нь сонгуулийн үеэр боломжийн ажиллуулж чадаагүй. Иймд АН-д 3 оноо

Оноогоо дүгнэхэд:

МАХН:      15 онооноос 13 оноо

АН:           15 онооноос 11 оноо болж байна.

Тойрог болгон дээр алдсан оносноо гаргасан. Гэхдээ энд бичиж Баавар ахыг дахин ичээгээд яах вэ? Аягүй бол дахиад нийтлэл бичихээ болчихож магадгүй. Хичнээн дэгсдүүлдэг ч нийтлэлийг нь уншихад сайхан байдаг юм.

За өнгөрсөн сонгууль ч яах вэ? Будлиантай бохир боллоо л гэнэ. Сонгуулийн дүн ер нь танагтай гарсан. СЕХ хүнд нөхцөлд ажилласан. Би тэднийг нуруутай ажилласан гэж дүгнэдэг.

МАХН давсан АН унасан. Өнөөдөр тангаргаа өргөж тахимаа өгөөсэй.

]]>
Thu, 28 Aug 2008 18:08:03 +0800 http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=76474
<![CDATA[С.Баяр, Ц.Элбэгдорж хоёрын халз ярилцлага (шинэ)]]> http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=62333 Би хичнээн яарсан ч энэ муу интернэт, компьютер хоёр чинь хурдлахгүй юм байна шүү дээ. Та нарыг ойлгож байна. Гэхдээ цаг алдахгүй оруулахыг их л хичээлээ шдээ. Нэг л их хурдан шуурхай хүмүүс шиг үг хаяад байх юм.

www.olloo.mn, www.news.mn дээр "Элбэгдоржийн хол тасархай түрүүлсэн халз ярилцлага" гээд худлаа хүмүүсийг төөрөгдүүлээд байгаа нэвтрүүлэг бүрэн эхээрээ (Эхний 2 минут орчим нь байхгүй. Яг үнэндээ ярилцлагыг хүлээж ядаад гал тогооныхоо өрөөнд байхад эхэлчихсэн.) энэ байна. Миний бодлоор Элбэгээ асуултандаа хариулахгүй намаа магтахад илүү анхаараад байсан. Баяр яг асуултандаа оновчтой хариулж, илүү гэдгээ харуулсан. Өөрсдөө дүнгэлтээ хийгээрэй.

1-р хэсэг

2-р хэсэг

3-р хэсэг

4-р хэсэг

5-р хэсэг

6-р хэсэг

7-р хэсэг

8-р хэсэг

9-р хэсэг

10-р хэсэг

]]>
Fri, 27 Jun 2008 18:34:17 +0800 http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=62333
<![CDATA[Танайд хоноё. С.Баярынд хоносон бичлэг]]> http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=62338 Доор бичсэн сэтгэгдэлийг уншаад нээрээ ТВ25-н Алтантүрүүгийн Ерөнхий сайд С.Баярынд хоносон нэвтрүүлгийг блогтоо тавъя гэж бодсон юмаа.

Heden sariin ch omno bolee www.olloo.mn deer neg setguulch "Tanaid Honoe" nevtruulgeer Eronhii said Bayar-iind honosniig aimaar shuumjilsen bsan yum.. Uzeegui mani met baga zereg itgeed l.. Gehdee l arai ch ugui blgui gej bodoj bsan yum...
---"Neeh sain hun bolj TV-eer haragdah gej heden huuhduudee tsugluulsan bna lee...Neeh ogoomor hun boloh gej ohiniihoo huuhdiig orgoj avsanaa gaihuulaad l... Yaduu ard tumendee bayan tansag harshid suudgaa, bas Americaas avchirsan 10,000$-iin unetei mattress-aa gaihuulaad.."""---geed bichchisen bsan yum.
Tegeed Banjig-iin kino buland "Tanaid honoe" nevtruulgiin Bayar saidiind honoson bichlegiig uzeed ter setguulchiig uzen yadaj suulaa... Arai ch dee... Mongolchuud gaigui negniigee ingetel ni gutaaj baih ch gej dee... Bid uneheer iim muuhai humuuus bolchihson yum gej uu? l gej bodoj blaa.... Ter nevtruulgiig uzeegui hun bol unemshine sh dee....

Бичлэгийг оруулж байсан чинь энэ блог дээр бас гарчихсан байна. Төгсгөлийг нь эндээс үзээрэй http://skino.blog.banjig.net/ Танайд хоноё гэсэн ангилал дотор нь Нэлээн Дээр Үейин дугаар-Ерөнхий Сайд Баяр гэсэн гарчигтай байна

]]>
Fri, 27 Jun 2008 12:53:24 +0800 http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=62338
<![CDATA[Баярын оролцсон ТВ5 телевизийн өрөөнд нь нэвтрүүлэг.]]> http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=62350 1-р хэсэг

2-р хэсэг

3-р хэсэг

]]>
Fri, 27 Jun 2008 10:56:33 +0800 http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=62350
<![CDATA[УИХ-ын сонгуулийн үр дүнг “Баавар”-тай таалцаж тоглоё]]> http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=62180 Улс төрчид, социологчид гээд олон хүн УИХ-ын сонгуулийн дүнг урьдчилан таацгааж байна. Хэн ч тааж болно. Хүн бүр өөрсдийнхөө хувилбарыг дэвшүүлэг. Миний хувилбар "Баавар"-тай хүмүүсээс тэс өөр гараад байгаа. "Баавар"-тай хүмүүс олон жил улс төрийн халуун тогоонд чанагдсан болохоор надаас илүү мэдрэмжтэй л баймаар. Гэтэл хүссэн үр дүнгээ шинжлэх ухааны гаргалгаа гээд залчих юмаа. Тэр "Баавар"-тай хүмүүсийн үнэн дүр ердөө л энэ шүү дээ.

"Баавар"-тай таалцах миний таамаг.

1. Архангай МАХН-1, АН-2

2. Баян-Өлгий МАХН-1, АН-1, үлдсэн нэг мандат нь МАХН эсвэл АН

3. Баянхонгор МАХН-2, АН-1

4. Булган МАХН-1, үлдсэн нэг мандат нь МАХН эсвэл АН

5. Говь-Алтай МАХН-2

6. Дорноговь МАХН-1, үлдсэн нэг мандат нь МАХН эсвэл АН

7. Дорнод МАХН-1, АН-1, ИЗН(Зоригт)-1

8. Дундговь МАХН-1, үлдсэн нэг мандат нь МАХН эсвэл АН

9. Завхан МАХН-1, АН-2

10. Өвөрхангай МАХН-1, АН-3

11. Өмнөговь МАХН-1, АН-1

12. Сүхбаатар МАХН-2

13. Сэлэнгэ МАХН-1, АН-2

14. Төв МАХН-3, АН-1

15. Увс МАХН-2, АН-1

16. Ховд МАХН-2, АН-1

17. Хөвсгөл МАХН-2, АН-2

18. Хэнтий МАХН-2, АН-1

19. Дархан МАХН-1, АН-1, үлдсэн нэг мандат нь МАХН эсвэл АН эсвэл Бусад

20. Орхон АН-2

21. Хан-Уул МАХН-1, АН-1

22. Баянзүрх МАХН-1, АН-2, Бусад-1

23. Сүхбаатар МАХН-2, үлдсэн нэг мандат нь АН эсвэл Бусад

24. Чингэлтэй АН-2, үлдсэн нэг мандат нь МАХН эсвэл Бусад

25. Баянгол МАХН-2, АН-2

26. Сонгинохайрхан МАХН-1, АН-1, ИЗН(Оюун)-1, үлдсэн нэг мандат нь АН эсвэл Бусад

МАХН-35, АН-30, ИЗН-2, Бусад-1 суудал буюу нийт 70 суудлыг оноолоо.

Үлдсэн 7 суудлын 4 суудлыг МАХН эсвэл АН, 1 суудлыг МАХН эсвэл АН эсвэл Бусад, 1 суудлыг МАХН эсвэл Бусад, 1 суудлыг АН эсвэл Бусад.

Эндээс МАХН 35-41, АН 30-36, Бусад 3-5 суудал авахаар байна.

Эцсийн дүгнэлт МАХН олонх эсвэл хамгийн олон суудал авч С.Баяр Ерөнхий сайд болно. Энэ миний хүссэн үр дүн боловч хүсэлдээ биш мэдрэмжиндээ түшиглэж "Баавар"-тай таалцах таамгаа гаргалаа.

]]>
Thu, 26 Jun 2008 18:55:19 +0800 http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=62180
<![CDATA[Ард олныхоо дэмжлэгийг хамгийн ихээр хүлээж буй удирдагч бол С.Баяр мөн]]> http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=62167 Б.Дагва

Ямарч улс орон гадаад харилцаа, хамтын ажиллагаагүйгээр хөгжин дэвшиж, дэлхийн улс орнуудтай алхаа нийлүүлэх боломжгүй нь хэн бүхэнд ойлгомжтой билээ. Тэр дундаа манайх шиг хоёр том гүрний хооронд хавчуулагдан оршдог улс хөрш орнуудтайгаа сайн харилцаа, нягт хамтын ажиллагаа үгүйгээр урагшлан хөгжих боломжгүй юм.

(Энэ зургыг хараад битгий янз бүрийн юм бодоорой. Баяр бурхан биш бидэнтэй л адил хүн. Энэ зураг зүгээр л энэ хэвээрээ таалагдсан юм)

[...]]]> Thu, 26 Jun 2008 17:39:38 +0800 http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=62167 <![CDATA[С.Баярыг өөр намын лидер байсан ч бид дэмжинэ]]> http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=61972 Ц.ГАНБАТ

Хүн хүнийхээ, нэг нэгнийхээ тухайд бусдад хүргэнэ гэдэг бичгийн болон бодлын соёлтой нэгэнд амаргүй. Яагаад гэвэл, бүхэл бүтэн ертөнцийг нээж өөриймсөглөж мөр холбож байгаа болохоор. Наанадаж дэврүүлчих вий, давруулчих вий хэмээх эмээх булчирхай ажилладаг. Тэгээд ч уншигч, сонгогч эрхмээ хүндэлж байгаа учир үзэг хялбар хөдөлдөггүй. Yнэн, худал; хариуцлага, дэгсдүүлэг; сэтгэл, хорслын хослолын үнэлгээ жирэлзэх нь цөөнгүй. Захиалгат, харлуулах даалгавартай бол түүн шиг хяслантай бөгөөд явцгүй өдөөлт утгагүй. Дуулгавартай байх, эсвэл мөнгө имэрснийхээ хэрээр хурууны үзүүрээр хор, ялгадсаар будах, бурах нь ёс зүйгүй хэрэг. Энд мэдлэг, боловсрол үгүйлэгдэнэ. Хүн чанар, жудаг, сэтгэл зүрх дэнслэгдэнэ.

 

[...]]]> Wed, 25 Jun 2008 19:48:31 +0800 http://bayar.blog.banjig.net/post.php?post_id=61972